Мэс гаргаж танхайрсан иргэн өмнө нь дөрвөн удаа ял шийтгэгдэж байжээ

2023-06-28 998 0

Өчигдөр нийгмийн сүлжээнд машин ачих үеэр маргаан дэгдэж, улмаар хутга гарган сүрдүүлж буй дүрс бичлэг цацагдсан. Энэ хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Зургаадугаар сарын 27-ны 14:50 цагт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо “Ачлал” их дэлгүүрийн зүүн талд ачилтын хүмүүс хутга гаргаад байна гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тухайн дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс зөрчлийн гомдол, мэдээллийн бүртгэлд авч ажиллаж байна. Түүнчлэн “Баян хаябуса” ХХК-ийн жолооч Ш нь иргэн М-ын эзэмшлийн тээврийн хэрэгслийг ачих үед иргэн М машин ачлаа гэх шалтгаанаар маргаан үүсгэж, улмаар жолооч Ш-тэй хамт явсан Ц гэгч нь маргаанд оролцон хутга гаргаж танхайрсан. 

Иргэн Ц өмнө нь хулгайлах, танхайрах гэмт хэргээр нийт дөрвөн удаа ял шийтгэгдэж байжээ. 

Урьдчилсан байдлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/101 дугаар тушаалаар батлагдсан журмын 9.12.1 дэх хэсэгт зааснаар “…шилжүүлэх өмнө болон шилжүүлэх явцад тухайн тээврийн хэрэгслийн жолооч ирсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгнө” гэж заасан боловч уг журмыг биелүүлэхгүй маргалдаж, хэл амаар доромжлон, хутга гаргасан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон” хэмээлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10