Долдугаар сарын 1-ээс эхлэх орон нутгийн нислэгийн тариф

2023-06-28 692 0

2023 оны долдугаар сарын 1-ээс эхлэх орон нутгийн нислэгийн сэргэлт, тарифын талаарх мэдээллийг хүргэж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яам агаарын тээврийн либералчлах бодлого хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд МИАТ ТӨХК 2023 оны долоодугаар сарын 1-ээс эхлэн Чойбалсан, Даланзадгад, Мөрөн, Улиастай, Алтай, Ховд, Улаамгом, Өлгий чиглэлд долоо хоногт 1-3 удаагийн давтамжтай нисэхээр болж, тарифыг 2-2.5 дахин буурууллаа.

Тодруулбал: 

  • -Өлгий чиглэлд хоёр талдаа 1 сая 700 мянга байсан бол, 810-902 мянга,
  • -Ховд руу 1 сая 500 мянга байсан бол 810-902 мянга,
  • -Улаангом руу 1 сая 400 мянга байсан бол 800-852 мянга,
  • -Улиастай руу 1 сая 300 мянга байсан бол 633-752 мянга болж 2-2.5 дахин хямдарч байна.
  • -Даланзадгад руу хоёр талдаа 500-680 мянга,
  • -Мөрөн рүү 500-680 мянга,
  • -Алтай 733-852 мянга,
  • -Чойбалсан руу 537-617 мянган төгрөгний тарифаар нислэг үйлдэнэ.

Орон нутагт нислэг сэргэснээр хөдөөгийн сэргэлтэд хөшүүрэг болж, өндөр настан, нялх хүүхэдтэй, өвчтэй иргэд агаарын тээврээр шуурхай, хямд зорчих боломж бүрдэж байна.

Мөн “Монголд зочлох жил”-ийн хүрээнд жуулчид орон нутаг руу аялахад саадгүй зорчуулах боломжийг нээж, аялал жуулчлалыг хөгжүүлэх ихээхэн дэмтэй боллоо.

Орон нутгийн нислэг сэргэснээр Ховд, Мөрөн, Даланзадгад, Чойбалсан гэсэн орон нутгийн дөрвөн нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгоход чухал ач холбогдолтой юм гэж ЗТХЯ-аас мэдээллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15

Налайх дүүрэгт өв уламжлал, ёс заншлыг агуулсан 100 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга

2025-12-12