Турк улсаас Монгол иргэдээ авахаар явсан байцаагч, эмч нарын 18 хүнийг ирмэгц нь тусгаарлана

2020-03-18 1120 0

Бүгд Найрамдах Турк Улсаас монгол иргэдээ авахаар “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө “Чингис хаан” ОУНБ-аас хөөрсөн билээ.

Улсын онцгой комиссын шийдвэрээр нислэгийн бүрэлдэхүүнд Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч 2, ХӨСҮТ-ийн 1 эмч багтсан. Улсын ахлах байцаагч, эмч нар нислэгийн явцад зорчигчдод эрүүл мэндийн тандалт хийж ажиллана.

Нислэгээр мөн 102 зорчигч явсан бөгөөд экипажийн бүрэлдэхүүнд 4 нисгэгч, 2 инженер, техникийн ажилтан, 9 үйлчлэгч багтсан байна.
Тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчид болон эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчид, ХӨСҮТ-ийн эмч, экипажийн бүрэлдэхүүнийг Улсын онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоолын дагуу ирмэгц нь 14 хоног тусгаарлана.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Морьт харвааны морьдыг хулгайлсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас Монголын үндэсний морьт харвааны тамирчдын 18 агтыг хулгайлсан х

2026-04-14

Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгоно

Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид

2026-04-14

МҮБХ-ы АНУ дахь салбар холбоог улсын начин Л.Нямсүрэн тэргүүлнэ

Монголын Үндэсний Бөхийн холбооны салбар холбоо байгуулах анхдугаар хурал 2026 оны 4 дүгээр сарын

2026-04-10