Шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлнэ

2023-06-14 873 0

Урин дулааны улирал ирж, зуслангийн чиглэлд зорчигчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангасан, аюулгүй найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор зуслангийн чиглэлд шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр Нийслэлийн Нийтийн тээврийн газраас төлөвлөөд байгаа аж.

2023 оны зургаадугаар сарын 15-ны өдөр буюу маргаашаас дараах зургаан чиглэлд шөнийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлэх юм байна.

Үүнд:

  • ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай” чиглэлийн үйлчилгээг,
  • ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс” чиглэлийн үйлчилгээг,
  • ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол” чиглэлийн үйлчилгээг,
  • ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК” чиглэлийн үйлчилгээ,
  • ШҮ:5 “Зунжин худалдааны төв –Ард кино театр” чиглэлийн үйлчилгээ,
  • ШҮ:6 “МУБИС-Архивын Ерөнхий газар” чиглэлийн үйлчилгээг Иймд иргэд зорчич та доорх зураглалын дагуу зочно уу.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 7004-4040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07