Цэргийн алба хааж байсан байлдагчийн захиа 37 жилийн дараа эзэндээ иржээ

2023-06-08 640 0

Цэргийн гавьяаны одонт, Өмнөговь аймгийн Хилийн цэргийн 0131 дүгээр ангид Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас Нанзадын Болд нь 1985 онд 3 жилийн хугацаат цэргийн алба хаахаар татагдаж, өөрийн төрсөн дүү болох сумын дотуур байранд суудаг Эрдэнэдалай сумын 10 жилийн Ерөнхий боловсролын сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт 1986 оны тавдугаар сарын 27-ны өдөр бичсэн захиаг цэргийн ангийн гал зуух засварлах явцад барилгын хананаас олжээ.

Тус захидлыг олсон багийнхан захианы эзний эрэлд гарахад Дундговь аймгийн Луус сумын 9 жилийн сургуулийн захирал Нанзадын Долгоржав мөн болж, захианы учир байдлыг тайлбарлахад маш баяртайгаар хүлээн авч, нулимс унаган ахынхаа тухай дурсамжийг хуваалцсан байна.

Өдгөө захиа бичсэн ах Н.Болд нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч дүү нар нь нутаг орондоо энх тунх аз жаргалтай амьдарч байгааг дуулгахад таатай байна.

/ЦЭРГИЙН БИЧСЭН ЗАХИДЛЫГ СИЙРҮҮЛЭВ/

“Сайн байна уу? Эрхэм хайрт дүү нарынхаа хичээл сургуульд нь өндөр амжилт хүсэн ерөөн мэндчилье. Та нарын бие сайн биз дээ? Миний бие сайн. Хугацаат цэргийнхээ албыг алдаа дутагдалгүй сайн хааж байна. Өмнөговь аймгаар онцын сонин юмгүй цаг агаар нь дулаахан байна. Нутгаар цаг агаар ямар байна. Долгорханд, Энхбат хоёр ямар гарсан бэ? Та хоёрын шалгалт хэзээ эхлэх гэж байна. Хичээлдээ онц сайн байгаарай. Хөдөө гэрээс чинь захиа ирж байна уу? Аав ээжийн бие сайн уу? ахдаа захиа их бичиж байгаарай. Ах нь дүүгээсээ захиа их харсан шүү. Хариу хүсье. За өөр зүйлгүй БАКА

1986 он 05 дугаар сарын 27

Хаяг: Дундговь аймаг Эрдэнэдалай сум, 10 жилийн дунд сургуулийн 7а ангийн сурагч Н.Долгоржавт ах Н.Болдоос” хэмээн бичсэн байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“The MongolZ” багийнхан өнөөдөр 19:00 цагаас “GamerLegion” багтай хүч сорино 

Өнөөдрөөс буюу 8-р сарын 20-ны өдрөөс Саудын Арабын Эр-Рияд хотноо эхлэх “CS2” тоглоомын Дэлхийн ц

2025-08-20

Хүй долоо худагт болж буй наадамд 256 хүчит бөх зодоглож байна

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, "Их хурд-10" шигшмэл хурдан морьдын уралдаан, Монгол

2025-08-08

Самандын хүү цөөрмийг далай, довцогийг толгод болгох шидтэй

Цаанаасаа төрчихсөн хүн үнэхээр л ондоо байдаг юм билээ. Төрөлх нутгийнхаа 100 жилийн ойгоор Ардын ж

2025-08-05