СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Денк-Эйр жуниор”эмийг зах зээлээс эргүүлэн татаж байна

2023-06-07 891 0

Дэнк-Эйр жуниор 4мг, 5мг зажилдаг эмийн хольцын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн шалтгаанаар зах зээлээс эргүүлэн татаж байна. Тус сэрэмжлүүлгийг ДЭМБ-аас гаргасан аж. 

Иймд манай улс 26938 цуврал бүхий “Денк-Эйр жуниор” 4 мг зажилдаг шахмал эмийг зах зээлээс эргүүлэн татаж байгаа талаар Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас мэдээллээ.

Тус эмийг гуурсан хоолойн багтрааны шинж тэмдгээс урьдчилан сэргийлэх, амьсгалын замын нарийслаас урьдчилан сэргийлэх зорилгоор ууж хэрэглэдэг байна.  Манай зах зээлд тус эмийг 35.5 мянган төгрөгөөр худалдаалдаг аж. Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрнэ.

Үүнд: 

  • Амьсгалын замын халдвар (байнга илрэх) 
  • Цус алдах (ховор илрэх) 
  • Нүүр, уруул, хэл, хоолой хавагнах байдлаар харшлын урвал илэрч улмаар амьсгаадах, залгихад бэрхшээлтэй болох (хааяа илрэх) 
  • Хар дарах, нойргүйдэх, нойрондоо явах (хааяа илрэх)
  • Салганах, анхаарал төвлөрүүлэлт буурах эмгэг, ой санамж алдагдах (ховор илрэх) 
  • Толгой эргэх, нойрмоглох, чимчигнэх ба бадайрах, уналт илрэх (хааяа илрэх) 
  • Зүрх дэлсэх (ховор илрэх) 
  • Хамраас цус гоожих (хааяа илрэх), уушги хавагнах (үрэвсэл) (маш ховор илрэх) 
  • Суулгах, дотор муухайрах, бөөлжих (олон илрэх)
  • Ам цангах, хоол боловсруулах замын эмгэг өөрчлөлт илрэх (хааяа илрэх) 
  • Элэгний үзүүлэлт ихсэх /элэгний үрэвсэл (гепатит) (маш ховор илрэх) 
  • Тууралт гарах (олон илрэх),
  • Хөхрөх, загатнах, чонон хөрвөстөх (хааяа илрэх)
  • Арьсан дор мэдрэг улаан зангилаа гарах – голдуу шилбэн дээр гарах (зангилаат улайрал) 
  • Үе ба булчин өвдөх, булчин агчих (хааяа илрэх) 
  • Халуурах, бие сулрах/ядрах, бие тавгүйрхэх, хавагнах (хааяа илрэх). 
  • Хэвлийгээр өвдөх 
  • Толгой өвдөх шинэ тэмдэг илрэх аж. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02