Булган аймагт 75 тэнэмэл нохой, 15 муур устгажээ

2020-03-18 844 0

Булган аймгийн мэргэжлийн хяналтын газраас МХЕГ-ын даргын А/12 дугаар тушаалаар батлагдсан урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, “Covid-19” өвчнөөс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний дагуу тус сумын Хот тохижуулах ангид тэнэмэл нохой, муур устгах талаарх албан бичгийг хүргүүлжээ. Энэ хүрээнд өнөөдрийн байдлаар 75 нохой, 15 муурыг Булган сумын сэг зэм устгах цэгт шатааж, шинжилгээ баталгаажилттай, суперкилл бодисоор 3520 м2 талбайд халдваргүйтгэл хийлгүүлжээ.

Мөн Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ховд их сургуулийн салбар сургууль, МСҮТ, сургууль, цэцэрлэг зэрэг 90 орчим байгууллагад орчны эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгснөөс 60 гаруй байгууллага хичээлийн байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.  

Түүнчлэн гар утасны худалдаа, нийтийн тээвэр, сүм хийд, авто засвар, угаалгын газар, зочид буудал, амралтын газар, санхүүгийн байгууллага, халуун ус, үсчин, гоо сайхан зэрэг 67 газарт өгсөн зөвлөмжийг 84 хувь нь биелүүлж ажлын байрандаа гар угаах нөхцөл бүрдүүлсэн байна.  

Эдгээр газруудад гүйцэтгэлийн шалгалт хийхэд 77 хувь нь орчны хог хаягдлын цэвэрлэгээг хийсэн, 88 хувь нь хог хаягдлын зориулалтын сав байршуулсан, 40 хувь нь байгууллагын дотоод орчинд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгүүлсэн нь тогтоогджээ. Албан байгууллага, үйлчилгээний газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажил үргэлжилж байна.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15