Сургууль, цэцэрлэгийн каранти сунгагдах эсэхийг мэргэжлийн байгууллагын санал дээр үндэслэн шийднэ

2020-03-18 955 0

Иргэдийн хамгийн ихээр сонирхож буй асуудлын нэг бол сургууль, цэцэрлэгийн карантины хугацааг сунгах эсэх. Тэгвэл энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. 

Тэрээр “УОК-оос сургууль цэцэрлэгийн карантиныг үргэлжлүүлэх эсэх асуудлаар манай яаманд хандсан. Бид харин Эрүүл мэндийн яаманд албан ёсоор хандаж байгаа. Мэргэжлийн байгууллагуудын санал дээр үндэслээд цаашид ямар зохицуулалт хийхээ баасан гарагт болох УОК-ын хуралдаанд оруулна. 

Гуравдугаар сарын 30-аас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх учраас хөл хориог цааш сунгах эсэх саналыг долоо хоногийн өмнө боловсруулж, шийдүүлнэ. 

Хөл хориог үргэлжлүүлэх эсэх дээр яам дангаараа санал гаргахгүй. Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслэж УОК-т санал оруулна. Олон нийтийн зүгээс хоёр санал ирж байгаа. Эцэг эхчүүд, сургалтын байгууллагуудаас хичээл, сургуулийг оруулмаар байна гэж байгаа бол нөгөө хэсэг нь хорио цээрийг сунгамаар байгаагаа илэрхийлсэн. 

Үүнтэй холбоотойгоор 12-р анги төгсөж байгаа 28 мянга гаруй хүүхдэд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдэх зөвлөмж, мэдээллээр CD бэлтгэн тараах ажлыг зохион байгуулах гэж байна. Мөн дээр нь 12-р ангийн теле хичээлийг бүгдийг нь оруулна. Энэ жил бид ЕБС-ийн төгсөлт, их, дээд сургуулийн элсэлтийг онцгой анхаарч байна” гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19