“Тойрмоо тоглоод аялцгаая” цахим шагайн харваан ялагчид тодорч, шагналаа гардан авлаа

2023-03-03 572 0

Монголын уламжлалт үндэсний тоглоом бол шагайн наадгай юм. Түүхийн баримтад их хаадын үед цэргүүдээ хараа хурц, хурд хүчтэй байлгах үүднээс малын шагайгаар харвуулан бэлтгэдэг байсан гэдгийг цохон тэмдэглэсэн байна. Шагайн харваа нь багаар тоглодог спорт тоглоомын нэг төрөл юм. Шагайчид тойргоор тоглодог учраас шагайн наадмыг “Тойром” гэж нэрийдсэн байна.

Скай хайпермаркет ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол соёл урлагийг дэмжин ажилласаар ирсэн бөгөөд харин энэ удаа Монголын уламжлалт тоглоомыг цахим хэлбэр лүү шилжүүлснээрээ онцлогтой. 

“Тойрмоо тоглоод аялцгаая” цахим шагайн харваанд нийт 5000 гаруй тоглогчид буюу 1200 гаруй баг оролцлоо. Ялагчид болсон дараах багуудад шагналыг гардууллаа.

  • Apple баг – Филиппин улсын Манила аялах эрхийн бичиг 
  • Gerel баг – Iphone 14 гар утас
  • No pain баг- 500,000 төгрөгийн худалдан авалтын эрхийн бичиг 
  • Seke баг- 300,000 төгрөгийн худалдан авалтын эрхийн бичиг 

Монголын Уран Зургийн Галерей The National Art Gallery Of Mongolia алтан сан хөмрөгт хадгалагдаж буй Урчуудын эвлэлийн шагналт зураач Ё.Жигжиддулам ‘Шагайн тойром’ бүтээлийг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ашиглажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11