Улсын арслан Э.Оюунболд бүх насаараа барилдах эрхгүй болох уу?

2023-05-26 568 0

Үндэсний бөхийн холбооны удирдах зөвлөл өчигдөр Бөхийн өргөөнд хуралдсан байна. Энэ үеэр сар шинийн барилдаанд зодоглосон 256 бөхөөс шөвгийн 16-д үлдсэн бөхчүүдийн допингийн шинжилгээний талаар мэдээлсэн юм.

Тэгвэл, Улсын арслан Э.Оюунболдоос S1 төрлийн бодис илэрсэн талаар ҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав мэдээлжээ. S1 нь допингийн төрлийн бодист хамаардаг юм байна.

Сар шинийн барилдаанаас хойших бүх барилдаанд зодоглоогүй таван бөхийн нэг нь Э.Оюунболд аж.

Өмнө нь Э.Оюунболдоос хоёр удаа допинг илэрсэн. Тэрээр үүнээс улбаалан Улсын аварга цолоо хураалгасан билээ. Энэ удаагийнх түүний гурав дахь нь болж байна.

Иймд дүрэм ёсоор Улсын арслан Э.Оюунболд бүх насаараа барилдах эрхгүй болно. 

ҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав өмнө нь гурван бөх допингийн асуудал гаргасан хэмээн мэдээлээд байсан юм. Тэгэхээр Э.Оюунболдоос гадна дахиад хоёр бөхөөс допинг илэрсэн гэсэн үг юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцлээ. Үндс

2025-10-17

Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дөнгөж сая хуралдлаа. Хурлын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан

2025-10-16

Б.Чойжилсүрэн: Энэ өвөл цахилгаан таслахгүйг хичээнэ, гэхдээ хязгаарлахыг үгүйсгэхгүй

Өнөөдөр 14:00 цагийн орчимд Улаанбаатар хотын хэд хэдэн дүүрэг, хороонд эрчим хүч тасарлаа. Цахи

2025-10-16