Х.Баттулга: Та бүхнээр монголчууд, монголын Төр үеийн үед бахархаж ирсэн

2020-03-18 698 0

Өнөөдөр тохиож буй “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 99 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга мэндчилгээ дэвшүүллээ.

Мэндчилгээ:

“Эрхэм цэргийн алба хаагчид, генерал, офицер, гэрээт болон хугацаат албаны ажилтан албан хаагчид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, энхийг сахиулагчид аа,

Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”-орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 99 жилийн ойн баярын халуун мэндийг дэвшүүлье!

Эх орон, ард түмэндээ өргөсөн тангаргаа үнэнчээр сахиж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнол, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг батлан хамгаалах үйлсэд хичээн зүтгэж яваа та бүхнээр монголчууд, монголын Төр үеийн үед бахархаж, алдаршуулж ирсэн билээ.

Монголын түүхийг бүх цаг үед монгол цэрэг бичилцэж ирсэн юм. Энх цагт бүтээн байгуулалтын өрнүүн хөдөлмөрөөр, бэрх цагт халуун амь, бүлээн цусаараа тусгаар тогтнол, хөгжил дэвшлийг хамгаалж, бүтээлцэж ирсэн монгол цэрэг, алба хаагчид Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол нутагт энх амгалан, хөгжил цэцэглэлт, өсөлт дэвшил ашид орших болтугай!” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15