Э.Бат-Үүл: Новшийн МАН 32 дахь жилдээ хийж байгаа намайг гүтгэх ажлаа зогсоо…

2023-05-16 916 0

Засгийн газраас таван “Ш” хөтөлбөр зарлаж, авлига албан тушаалын хэргээр шалгагдаж байгаа оргон зайлсан зарим хүмүүсийг Монгол Улсад буцаан авчраад байгаа билээ. 

Мөн шилэн ажиллагааны хүрээнд shilen.gov.mn сайтыг ажиллуулж үе, үеийн хотын дарга нарын газар олголт болон эзэмшигчдийн мэдээллийг ил болгоод буй. Энэ мэдээлэлд Хотын дарга асан М.Энхболд, Э.Бат-Үүл нар Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхдаа хамгийн их газар олгосон гэх мэдээлэл ч гараад байгаа. 

Энэ мэдээлэлтэй холбогдуулан Хотын дарга асан Э.Бат-Үүл “Нийслэлийн засаг дарга нарын газар олгож байсан асуудлаар УИХ-ын нээлттэй сонсгол хийх хэрэгтэй” гэж мэдэгдээд байна. 

Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Новшийн МАН намайг гүтгэх ажлаа 32 дахь жилдээ, 6 дахь үеийн удирдлагаа дамжуулан явуулж байна! Миний засаг дарга байх үед Д.Амарбаясгалан иргэдийн төлөөлөгч байсан бөгөөд ИТХ-ын зөвшөөрөлгүй засаг дарга шинээр газар олгох эрхгүй байсныг мэдэхийн сайнаар мэдэж байгаа! Гүтгэхээ зогсоо!. Нийслэлийн засаг дарга нарын газар олгож байсан асуудлаар УИХ-ын нээлттэй сонсгол хийх хэрэгтэй! Ардчилсан Нам ийм санаачлага гаргаж шаардана гэж найдаж байна” хэмээн мэдэгдлээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10