Жолооны үнэмлэхийн загварыг шинэчлэн батлахаар төсөл боловсруулжээ

2023-05-11 714 0

Европын Холбооны гишүүн орнуудад (Чех, Бельги гэх зэрэг) ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэд том оврын ачааны тээврийн хэрэгслийн жолоочоор ажиллах болон бусад хөдөлмөр эрхлэх тохиолдолд Монгол Улсын жолоочийн үнэмлэхийг суугаа орны жолоочийн үнэмлэхээр солиулах шаардлага үүсдэг.

Тэгвэл Монгол Улсын нэгдэн орсон Замын хөдөлгөөний тухай 1968 оны Венийн Конвенцын 6 дугаар хавсралтын 12 дугаар заалтад заасан “Тээврийн хэрэгслийн ангилал (дэд ангилал) бүрд хамаарах нэмэлт мэдээлэл буюу томьёолсон хэлбэр бүхий хязгаарлалт” гэсэн шаардлагад бүрэн нийцүүлсэн тохиолдолд өөрийн улсын жолоочийн үнэмлэхээр солихгүй байх боломжтой.

Дээр үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх болон хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ” Загвар батлах, тушаалын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/48 дугаар тушаалын хавсралтаар баталсан Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загвараас иргэний регистрийн дугаар, төрсөн газрын мэдээллийг хасаж, жолоочийн үнэмлэхэд тусгах мэдээлэл, үнэмлэхийн өнгийн код зэргийг нэмэлтээр оруулахаар “Загвар шинэчлэн батлах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалын төслийг боловсруулжээ. 

Монгол Улсын жолоочийн үнэмлэхийн загварыг шинэчлэн баталсан тохиолдолд иргэд, олон нийтэд хүндрэл учруулахгүйгээр одоогийн хэрэглэж буй жолоочийн үнэмлэхийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон болон нөхөж олгох тохиолдолд шинэ загварын үнэмлэхийг олгох хэлбэрээр зохион байгуулах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах асуудлаар мэдэгдэл хүргүүллээ

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч

2025-11-04

Утааг дрон ашиглан хянах туршилтыг хийж байна

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, агаарын бохирдлыг буур

2025-10-30

Агаарын чанарыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын талтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Бүгд Найрамдах Солонгос Улсын Агаар цэвэршүүлэгчдий

2025-10-30