“Алсад суугаа ээж” дуу 70 гаруй орны хэлээр дуулагджээ

2023-05-11 1039 0

Гавьяат жүжигчин С.Жавхлангийн дуулснаар олны хүртээл болсон “Алсад суугаа ээж” дуу одоогоор 70 гаруй орны хэлээр дуулагджээ. 

Ая зохиогч А.Төгсжаргал дөнгөж хөгжим оролдож эхэлж байх үедээ буюу 9-р ангийн сурагч байхдаа уг дууг зохиосон байна. Харин шүлгийг математикийн багш П.Лхагвасүрэн бичиж түүнд өгчээ.

1994 онд зохиогдсон уг дууг сургуулийн сурагчид ам дамжин дуулсаар 2001 онд гавьяат жүжигчин С.Жавхлан дуулж олны сонорт хүргэсэн байна. Хөгжмийн зохиолч А.Төгсжаргал одоогоор хүүхдийн болон зохиолын 50 гаруй уран бүтээл туурвисан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07