Мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүж, судалгаа хийжээ

2023-05-05 861 0

Говийн Их Дархан Цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа болон “Говийн баавгай” судалгааны баг хамтран мазаалай баавгайд сансрын дохиололт хүзүүвч зүүх, өвчлөлийн тандалт судалгаа хийхээр ажиллаж байна.

Тэд өчигдөр мазаалай барьж, сансрын дохиололтой хүзүүвч зүүжээ.

“Говийн Баавгай” төслийн удирдагч Харри Рейнолдс нь 2015 оноос эхлэн өнөөг хүртэл судалгааны ажлуудыг хийсээр байна. Энэ хугацаанд мазаалай баавгайн 19 бодгальд сансрын дохиололт хүзүүвч зүүж шилжилт хөдөлгөөн, амьдрах орчны судалгаа хийжээ.

Энэ удаад:

  • “Говийн Баавгай” төслийн удирдагч Харри Рейнолдс,
  • Норвегийн Их сургуулийн профессор Андреас Зедроссер,
  • Мечиганы Их сургуулийн профессор Жерролд Белант,
  • Мазаалай хамгаалах сангийн тэргүүн А.Баясгалан,
  • ШУА-ын Биологийн Хүрээлэнгийн ЭША Д.Дэлгэрчимэг,
  • ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн багш Ж.Гэрэлтуяа,
  • Мал эмнэлгийн хүрээлэнгийн ЭША Д.Баярмагнай нар болон ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргаа хамтран тавдугаар сарын 10-ныг хүртэл мазаалайд сансрын дохиололт хүзүүвч зүүх, өвчлөлийн тандалт судалгаа хийхээр төлөвлөсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НЗД-ын орлогч асан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг нэг сараар сунгажээ

Шүүхээс НЗД-ын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалайгийн цагдан хорих таслан сэргийлэх арг

2026-07-23

Дүүжин замын тээвэр энэ оны 12 дугаар сард ашиглалтад бүрэн орно

Яармагаас Өнөр хороолол чиглэлийн дүүжин тээврийн ажлын гүйцэтгэл 85 хувьд, G1 болон G2 зогсоолын ба

2026-07-23

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон улс судлалын хүрээлэнг

2026-07-22