Л.Энх-Амгалан: Хуульд нэгдүгээр ангиас англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр байхгүй

2023-05-04 911 0

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар англи хэлийг нэгдүгээр ангиас нь заах асуудал дэмжигдсэн хэмээн УИХ-ын гишүүн Ч.Ундрам өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. 

УИХ-аар Боловсролын тухай багц хуулийн төслийг хэлэлцүүлж байгаа бөгөөд энэ хуульд англи хэлийг үндсэн гадаад хэл болгоно гэж тусгасан байна.

Гэвч англи хэлийг тав болон нэгдүгээр ангиас эхлэн заах талаарх хууль боловсруулах ажлын хэсэгт багтсан УИХ-ын гишүүдийн мэдээлэл ойлголтын зөрүүтэй байгаа юм. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Э.Батшугар, Т.Доржханд, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Ч.Хүрэлбаатар, Ж.Чинбүрэн, Д.Цогтбаатар нар “Англи хэлний боловсролыг дэмжих” лобби бүлэг байгуулж, англи хэлийг эх хэлтэй зэрэгцүүлэн нэгдүгээр ангиас нь заах санал гаргажээ. Англи хэлийг нэгдүгээр ангиас эхлэн заах тухай асуудал нийгмийн сүлжээнд дүрмийн дагуу талцал үүсгээд амжлаа. 

Тэгвэл энэ ойлголтын зөрүүг хагалж, салбарын сайд Л.Энх-Амгалан англи хэлийг нэгдүгээр ангиас нь заахгүй гэдгийг хэлж, барьж буй бодлого, чиглэлээ цахим хуудаснаа товч илэрхийлэв. 

Тэрээр “Англи хэлийг нэгдүгээр ангиас нь заахаар болсон байна. Буруу, зөв гэж нийгмийн сүлжээнд маш их маргалдсан байна. Тодруулъя. 

Нэгдүгээрт, Боловсролын тухай  хуулийн анхны хэлэлцүүлгээр англи хэл бол үндсэн гадаад хэл байна. 

Хоёрдугаарт, Хуульд нэгдүгээр ангиас Англи хэл заах тухай ямар ч үг, өгүүлбэр, заалт байхгүй. 

Гуравдугаарт, Сургалтын шинэ хөтөлбөрөөр гуравдугаар ангиас англи хэл заана гэж төлөвлөсөн. Гэхдээ бидэнд бэлтгэл хэрэгтэй. Хөтөлбөрөө бэлдэнэ, сурах бичгээ бэлдэнэ, багшаа бэлдэнэ” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11