“Бичлэг дээрх хүнийг чамайг л гэж бодлоо” гэх холбоос илгээж 40 сая төгрөг залилжээ

2023-05-04 995 0

Хэрэв таны цахим хаягт “Бичлэг дээр байгаа хүнийг чамайг л гэж бодож байна” гэх утга бүхий холбоос очвол нээж үзэхгүй, холбоосоор нэвтэрч орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Учир нь энэхүү холбоосыг цахим хэрэглэгчид рүү илгээж 52 иргэнийг хохироож, 40 сая төгрөг залилсан этгээдүүдэд холбогдох хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Кибер гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж байгаа аж.

Уг этгээдүүд иргэний фэйсбүүк хаяг руу дээрх агуулга бүхий холбоосоос гадна “Таван толгой” ХК-ийн хувьцаагаа шалгаарай” гэх зэрэг холбоосыг олон нийтийн группт байршуулж бусдын нэвтрэх нэр, нууц үгийг олж авдаг.

Улмаар тухайн хэрэглэгчийн нэрийг барьж фэйсбүүк найзууд руу нь өмнө харилцсан зурвасын утгыг харж байгаад оршуулгын тусламж, гэнэтийн осол, өвчин, бэлэн мөнгөний хэрэгцээ гарлаа гэх зэргээр чат бичиж бусдын дансанд мөнгө шилжүүлэн авдаг болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоожээ.

Эх сурвалж: ЦЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11