Тамсагаас Алтанширээ рүү түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалт маргааш эхэлнэ

2023-04-27 718 0

Эдүгээ манай улсад Дорноговь аймгийн Алтанширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Ханги-Мандалын төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжиж байгаа.

Тамсагийн газрын тосны орд газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэр хүртэл нийт 530 км урт, өргөх, халаах насос бүхий түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажил маргааш буюу дөрөвдүгээр сарын 28-нд эхэлнэ.

Монгол Улсад түүхий тос дамжуулах хоолой барих төслийн гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит, олон салбарт үйл ажиллагаа явуулдаг “Норинко” групп шалгарсан. Тус группийн дэд ерөнхийлөгч Ванг Итонг энэ сарын 10-нд гэрээнд гарын үсэг зурснаасаа эхлэн нефтийн хоолой татах Монгол Улсын бүтээн байгуулалтад гол анхаарлаа хандуулж, зураг дизайн, төлөвлөлт зэрэг бэлтгэл ажилд ихээхэн ач холбогдол өгч ажиллажээ.

Тэрбээр хоёр талын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны үр дүнд бүтээн байгуулалт амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн байна.

2020 оны эхээр Засгийн газраас түүхий тосыг дамжуулах хоолойгоор тээвэрлэхээр шийдвэрлэсэн. Түүхий тос дамжуулах хоолой барих нь тээврийн зардал хамгийн бага, бүрэн болон хэсэгчилсэн автомат системээр удирдахаас гадна агаарын бохирдол, дуу чимээ зэрэг сөрөг нөлөөгүйгээрээ давуу талтай аж. Мөн бүтээгдэхүүнийг жилийн турш тасралтгүй тээвэрлэх ач холбогдолтой ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15

Налайх дүүрэгт өв уламжлал, ёс заншлыг агуулсан 100 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга

2025-12-12