Ариутгал халдваргүйтгэлийн ажил Сүхбаатарын талбайгаас эхэллээ

2020-03-17 1207 0

Энэ долоо хоногт цаг агаар нэмэх хэмтэй байх төлөвтэй учир нийслэлийн хотын гудамж талбай, олон нийт ихээр зорчдог газар, барилга байгууламж, автобусны буудлуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхээр болжээ. Тус арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд 14:00 цагаас нэгдсэн байдлаар эхэллээ.

Мягмар, лхагва гарагт хотын төв гудамж талбайд, пүрэв, баасан гарагуудад гэр хорооллын гудамж талбайд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийхээр урьдчилсан байдлаар төлөвлөжээ.
Нийт 180.8 километр урт хатуу асфальтан зам, 9.2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбай, гэр хорооллын гудамжуудад ариутгал халдваргүйтгэл хийнэ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Ингэхдээ тусгай зөвшөөрөлтэй 38 компани, 164 ариутгагч, 27 моторт төхөөрөмж, 33 мананцар үүсгэгч, 176 автомакс, халдваргүйтгэлийн тусгай зориулалтын гурван машин, хот тохижилтын газрын мананцар үүсгэгч том оврын таван машин техник, Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ-ын нэг мананцар үүгэгч машин, Хан-уул агро ОНӨААТҮГ-ийн ус шүршигчтэй машинаар тус тус уг ажлыг гүйцэтгэх аж.
Мөн цаашид дулааны хэм нэмэгдэх үеэр Тохижилт үйлчилгээний компаниудын ус шүршигч машин техникийг ашиглах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

Өнөөдрөөс иргэдийн өргөн хэрэглэдэг, төрөөс төлбөрийг нь хариуцдаг болон Эрүүл мэндийн даатгалын сан

2026-06-16

Сүүлийн 24 цагт Улаанбурханы 33 тохиолдол батлагджээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14859 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11951

2026-05-05

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16