Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нар иргэний журмаар хохирлоо нэхэмжлэх эрхтэй боллоо

2023-04-19 662 0

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн, сайд асан С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.


Шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт тус бүр 20 жилийн хорих ялыг 2017 оны наймдугаар сарын 4-нд оноосон байдаг. Гэвч тэднийг 2021 оны тавдугаар сарын 14-нд сулласан юм.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Энэ оны гуравдугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Ерөнхий прокурорын газарт ЦЕГ-аас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох саналаа дахин хүргүүлсэн.

Өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэж, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдуулан 830142 дугаартай эрүүгийн хэрэг дээр яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, шийдвэрлэж байна.

Иймд хэрэг нь хэрэгсэхгүй болсон энэ хүмүүсийн тухайд энэ хугацаанд эрх нь зөрчигдсөн үйлдлийнхээ эрхээ хамгаалуулах, мөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрдлээ. 

Энэ хэрэг дээр гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн хэрэг давхар шалгагдаж байгаа. Цаашид хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэгт бүртгэлтэй хэрэг үүсгэх саналаа Прокурорын байгууллагаас Цагдаагийн байгууллагад тавихаар бэлтгэл ажил хангагдсан. Энэ хэрэг дээр үлдсэн хэргүүд хэрэг бүртгэлд хэвээр үлдсэнийг хэлье.

1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгах ажил ажиллагаанд үлдлээ. Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболдоор ахлуулсан ажлын хэсэг гаргасан” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дөнгөж сая хуралдлаа. Хурлын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан албан

2025-10-16

Б.Чойжилсүрэн: Энэ өвөл цахилгаан таслахгүйг хичээнэ, гэхдээ хязгаарлахыг үгүйсгэхгүй

Өнөөдөр 14:00 цагийн орчимд Улаанбаатар хотын хэд хэдэн дүүрэг, хороонд эрчим хүч тасарлаа. Цахи

2025-10-16

Ж.Бат-Эрдэнэ: Хоёр тал зөвшилцөөд огцруулах бичгээ татчихвал УИХ төсвөө хэлэлцээд явна

УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд бүлгээ хуралдуулахыг шаардаж, мэдээлэл хийсэн. Тодруулбал

2025-10-14