Сургамжит үлгэр: Чихээрээ сонссоноо зүрхэндээ хадгалдаг хүн жинхэнэ сайн хүн

2023-04-18 582 0

Хөрш хоёр улсын хаад өөр хоорондоо дайтахгүй боловч төрсөн өдөр болон бусад баярын өдрүүдэд бие бие рүүгээ өвөрмөц сонин бэлэг явуулж ухааныг нь шалгадаг байжээ. Хаан нэгэн өдөр улсынхаа хамгийн алдартай уран барималчийг дуудуулжээ. Түүнд ийн хэлэв:
“За барималч минь, би чамаар нэг сөөм өндөртэй, алтаар хийсэн, яг адилхан гурван хүн хөшөө хийлгэмээр байна. Гэвч тэдний хооронд энгийн боловч маш том ялгаа байх болно. Үүнийг чи бид хоёроос өөр хэн ч мэдэх ёсгүй” гэлээ. Уран барималч ч богино хугацаанд хааны зарлиг ёсоор гурван хүн хөшөөг хийж дуусгав. Хаан тэднийг хөрш улсынхаа хаанд бэлэг болгон илгээхдээ дэргэд нь бас нэг захиа илгээсэн байжээ. Тэрхүү захиандаа:
“Танд төрсөн өдрийн бэлэг болгож энэ гурван баримлыг илгээлээ. Энэ гурав өөр хоорондоо адилхан харагдаж байж магадгүй. Гэвч эдгээрийн зөвхөн нэг нь л маш хүндтэй шагнал юм шүү. Түүнийг олохоороо надад мэдэгдээрэй” гэж бичсэн байв.

Бэлгийг хүлээн авсан хаан учрыг нь олохын тулд эхлээд гурвууланг нь жигнэж үзтэл тэд хоорондоо граммаараа хүртэл яг адилхан байв. Аргаа барсан хаан улсынхаа урлаг соёлыг ойлгодог бүхий л хүмүүсийг дуудаж тэднээр харуулж шинжүүлсэн боловч харамсалтай нь хэн ч учрыг нь тайлж чадсангүй. Ийнхүү улс даяараа арга мухардан шаналж байтал хаант төрд тэрсэлсэн хэргээр гянданд хоригдож байгаа нэгэн залуугаас мэдээ иржээ. Энэ залуу оюун ухаан төгс нэгэн боловч хааны зарлигийг эсэргүүцсэн хэргээр гянданд хоригдож байгаа юмсанж. Залуу баримлуудыг сайтар ажиглаж үзээд тэднээс нарийн утас авчрахыг шаарджээ. Залууд утсыг өгтөл:

Нэгдэх баримлын чих рүү утсаа хийтэл түүний амнаас нь гарч ирэв. Хоёр дахь баримлын мөн чих рүү нь хийтэл түүний нөгөө чихнээс нь гарчээ. Гурав дахь баримлын чих рүү нь хийтэл түүний ямар ч газраар нь гарч ирсэнгүй. Түүнд ердөө утас орох нарийхан нүхнээс өөр онгорхой байсангүй.

Тэгээд хаан учрыг олсонд их баярлаж баримлыг илгээсэн хаан руу ийн хариу захиа бичин илгээжээ. “Чихээрээ сонссоноо амаараа гаргадаг хүн бол сайн хүн бишээ. Нэг чихээрээ сонссоноо нөгөө чихээрээ гаргадаг хүн надад таалагддаггүй. Чихээрээ сонссоноо зүрхэндээ хадгалдаг хүн жинхэнэ сайн хүн. Ийм эрхэм хүндтэй бэлэг явуулсан танд баярлалаа” гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Шинжилгээнээс нь допингийн төрлийн бодис илэрсэн 12 бөхийн нэрийг зарлалаа

Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага улс, аймаг, сум, цэргийн цолтой 104 бөхөөс допингийн э

2025-04-04

Ж.Энхжаргалан: Наадмаас өмнө бөхчүүдээр зүлгийг тестлүүлнэ, хиймэл бороо оруулж туршиж үзнэ

Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд болон бөхчүүдийн төлөөлөл “Төв цэнгэлдэх хүрээлэн ХХК”

2025-03-24

“Кадабомб Оками” нэртэй гөлөг 19.7 тэрбум төгрөгөөр зарагдаж, дэлхийн хамгийн үнэтэй нохой болов

АНУ-д ердөө найман сартай, 75 кг жинтэй “Кадабомб Оками” нэртэй гөлөг 5.7 сая ам.доллараар буюу ойро

2025-03-24