Франц иргэний ойрын хавьтлуудын шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарчээ

2020-03-17 1070 0

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийж, цаг үеийн нөхцөл байдлыг танилцууллаа. Монголчуудын “Анх-Отгон” гэх нэр өгөөд байгаа Францын иргэний сэтгэл санааны байдал сайн байгаа. Түүний ойрын хавьтал болох 88 хүний давтан шинжилгээнд COVID-19 илрээгүй. Үүгээр Франц иргэнтэй холбоотой хавьтлуудын шинжилгээний хариу дуусч байна. Гэхдээ хавьтлуудын тусгаарлагдах хоног дуусаагүй байгаа хэмээн ХӨСҮТ-ийн захирал Нямхүү ярилаа.

Мөн тэрээр тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн иргэдээс халдварын гурван тохиолдол илэрсэн талаар “Бид батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болох 111 хүнийг тусгаарласан. Үүнээс 61 хүний шинжилгээний хариу нь сөрөг гарч, коронавирүс илрээгүй. Үлдсэн ойрын хавьтлуудад шинжилгээ хийгдэж байна. Батлагдсан гурван тохиолдолтой холбоотойгоор хамт онгоцонд ирсэн хүмүүсийг тусгаарлаж, ажиглалтад аван ажиллаж байна.

Нэмж хэлэхэд 15 минутын хугацаанд хариу нь гардаг шинэ коронавирүсийн түргэвчилсэн оношлуур бидэнд бий. Түүгээр бид онгоцоор ирсэн 43 хүнд шинжилгээ хийж үзэхэд бүгдэд нь коронавирүс илрээгүй. Энэ түргэвчилсэн оношлуур бидний ажлыг жаахан ч гэсэн хөнгөлж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10