ДЭМБ: Таргалалтын эсрэг эмийг зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад оруулна

2023-03-30 912 0

НҮБ-ын мэдээлснээр таргалалтын эсрэг эмийг анх удаа ДЭМБ-ын “чухал эмийн жагсаалтад” оруулахаар төлөвлөжээ. Ирэх сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөх баг эмийн шинэ хүсэлтийг харгалзан үзэж, есдүгээр сард зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчилнэ.  

АНУ-ын судлаачдын зүгээс “Novo Nordisk’s”-ийн үйлдвэрлэсэн “Saxenda” эмийг шаардлагатай эмийн жагсаалтад оруулах саналыг дэвшүүлсэн бөгөөд тухайн эмийг энэ жагсаалтад оруулснаар бага болон дундаж орлоготой орнууд таргалалттай тэмцэх боломжтой болно гэлээ.

Гэвч зарим шинжээчдийн үзэж буйгаар таргалалт нь олон орны хувьд эрүүл мэндийн тулгамдсан асуудал төдийгүй таргалалтын эсрэг эм тийм ч үр дүнтэй биш. Тиймээс урьдчилан сэргийлэх нь чухал гэдгийг онцоллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өрхийн эмнэлгүүд энэ амралтын өдрөөр ажиллана

Томуугийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон

2026-10-20

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24