Ж.Батбаясгалан: Нийслэл хот өнөөдөр баталж байгаа 14 стандартыг нэмэх юм бол 50 гаруй стандарттай болж байна

2023-03-30 598 0

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус X хуралдаанаар  Хотын стандартыг баталж мөрдүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц, үер борооны усны байгууламж, гудамж зам, барилга байгууламжийн хаягжилт, нийгмийн дэд бүтэц, бие даасан инженерийн дэд бүтэц, дуу чимээний бохирдол, барилгын хийц, эдлэхүүн, техникийн талаарх нийт долоон бүлгийн 14 стандартын төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өргөн барьсан юм.

Энэхүү төслийг боловсруулахдаа Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, харьяа байгууллага, олон нийтээс санал авчээ. Улмаар оновчтой, үндэслэл бүхий саналыг төсөлд тусгасан гэж Нийслэлийн Засаг даргын зөвлөх  Д.Мөнх-Эрдэнэ танилцуулав.

  Төлөөлөгчдийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтэц болон орон сууцны цахилгаан шатны стандартын асуудлаар  тодруулга авлаа. Мөн баталсан стандартаа хэрэгжүүлж, түүний хэрэгжилтэд хяналт, шаардлага тавьж ажиллах  явцыг анхаарч ажиллахыг үүрэг болгосон  юм. 

Өнөөдрийн байдлаар нийслэлд 134 цахилгаан шатыг ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байна. Энэ нь иргэдийн хэлдгээр хуучны 9 давхар  орон сууцнуудынх аж. Мөн 800 гаруй  цахилгаан шат насжилт өндөртэй гэсэн ангилалд орж байгааг  Улаанбаатар лифт компанийн удирдлага өгчээ.

Гаднын улс орнуудын хувьд цахилгаан шатны  аюулгүй байдал, засвар арчлалт, шинэчлэлтийн асуудлыг даатгалын тогтолцоогоор  шийддэг жишиг байдгийг  дурдсан юм.  Харин манай улсын хувьд нэг цахилгаан шатыг шинэчлэх  үнэ 90-130 сая төгрөгийн хооронд  байдаг бөгөөд,  нийслэлийн төсвөөс бүрэн шинэчлэх боломж байхгүйг хэллээ.

Дээрх стандартуудыг батлахын өмнө  Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан  “…Нийслэл хот өнөөдөр баталж байгаа 7 бүлгийн 14 стандартыг нэмэх юм бол 50 гаруй стандарттай болж байна. Зарим хот зөвхөн тухайн хотдоо  үйлчлэх 200 гаруй стандарттай байдаг  бөгөөд ард, иргэдийнхээ ажил  амьдралыг зохицуулдаг дүрэмтэй байдаг. Стандартыг баталж, хэрэгжүүлнэ гэдэг  аль нэг  байгууллага, удирдлагын ажил биш. Харин олон нийтийн оролцоон дээр тулгуурласан хяналтыг зохион байгуулах ёстой юм. Тэр боломжийг  нь  ажил  хариуцсан байгууллага технологийн дэвшлийг ашиглан бий болгох үүрэгтэй” гэсэн юм.

Улмаар 7 бүлгийн 14 стандартыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталлаа. 

Эх сурвалж: НИТХ-ын ХМТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15

Налайх дүүрэгт өв уламжлал, ёс заншлыг агуулсан 100 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга

2025-12-12