“Тамгагүй төр” жүжгийг “Монгол хаан” нэртэйгээр Лондон хотын “West End” театрт тоглоно

2023-03-29 1002 0

Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулдаг “Мөнгөн мод” наадам болж өндөрлөлөө. Тус наадмаас оны шилдэг тайзны уран бүтээлээр “Херо” энтертайнментын ерөнхий найруулагч Б.Баатарын найруулсан Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг тодорсон байна.

Мөн тус физикл драмын ерөнхий продюсер М.Есөнмөнх мөн оны шилдэг продюсероор шалгарсан юм.

М.Есөнмөнх “Тамгагүй төр” жүжгийг дахин шинээр тавьж, өөр техник, өнцгөөр бүтээсэн юм. Энэхүү бүтээлийг өнгөрсөн жил 117 удаа тоглож, 67 мянга гаруй үзэгч үзсэн билээ.

Түүнчлэн, 2023 оны арваннэгдүгээр сарын 13-наас Английн Лондон хотын “West End” театрт нийт 20 удаа тоглохоор болсон юм.

“Тамгагүй төр” жүжгийг гадаад улсад тоглохдоо “Монгол хаан” нэртэйгээр хүргэх бөгөөд англи хэлээр тоглохоор жүжигчид бэлтгэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22

Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харвааны шилдгүүд тодорлоо

Энэ сарын 5-ны өдөр эхэлсэн Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өндөрлөж, шилдэг мэрг

2026-07-08

Наадмын нээлт, хаалтыг нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн төв талбай дээр LED дэлгэцээр шууд дамжуулна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажилтай биечлэн танилцаж, зохи

2026-07-07