300 орчим зээрийн сэг зэмийг хууль бусаар булах гэж байсныг илрүүлжээ

2023-03-27 468 0

Дорнод аймагт олон тооны цагаан зээр хорогдож, сэг зэмийг нь “Петрочайна Дачин тамсаг” компани хууль бусаар булах гэж байсан хэмээх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдан шуугиан тариад байна.

Энэ асуудлаар БОАЖЯ-наас тодруулахад “Салбар яамнаас томилогдсон ажлын хэсэг өнгөрөгч Пүрэв гарагаас эхлэн “Петрочайна Дачин тамсаг” компанийн 19 дүгээр талбайд хяналт шалгалтыг хийсэн. Усны гэрээ байгуулаагүй байхад ус ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн тус компани ус ашиглагчийнхаа гэрээг биелүүлээгүй бөгөөд албан ёсны зөвшөөрөлгүйгээр усны цооног гаргасан.

Албаныхан тус газрыг лацдаж, орон нутагт нь хүлээлгэж өгсөн. Химийн аюултай бодисын тусгай зөвшөөрөлтэй ч хадгалалт, хамгаалалтын асуудал зөрчигдсөн. Газрын гүн рүү шахаж байгаа хуурай хоёр, шингэн нэг бодисын хаяг шошго нь тодорхойгүй байсан. Дээж авч, газар дээр нь тээвэрлүүлж, тооллого хийж, баталгаажуулсан. Мөн цэвэрлэх байгууламждаа 2021 оноос хойш шинжилгээ хийгээгүй байсан.

Цаашид зөрчлийн хэрэг үүсгэж, шалгана. Одоо нотлох баримт бүрдүүлж байна. Олон нийтийн сүлжээнд цацагдсан тус компанийн 19 дүгээр талбайд химийн бодисын асуудал үүссэн. Энэ талбай 21 дүгээр талбайгаас 184 километрийн хол зайтай” гэлээ.

Мөн тус талбайд ажлын хэсэг очиход урьдчилсан байдлаар нийт долоон цэгт 300 орчим зээрийн сэг зэмийг “Петрочайна Дачин тамсаг” ХХК-ийн 21 дүгээр бүсэд устгахаар бэлдэж байсныг илрүүлжээ.

ХХААХҮЯ-ны Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторит шинжилгээ цагаан зээр хорогдсон шалтгааныг тогтоох юм байна. Үүний дараагаар сумын Засаг дарга устгалын цэгийг заан өгч, мэргэжлийн байгууллага хийхээр болжээ.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өөрийн албан ёсны фэйсбүүк хаягаараа дамжуулан “Хорогдсон Цагаан зээрийн сэг зэмийн талаарх мэдээллийг харьяалах сумын эрх бүхий албан тушаалтан, Мал эмнэлэг, Байгаль орчны байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авахгүйгээр булах үйлдэл гаргаж буй нь хууль зөрчсөн үйлдэл юм. Зүй нь үйл ажиллагаа явуулж буй талбай орчимдоо хорогдсон мал, амьтны сэг зэмийн талаар мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллагад өгч, хорогдсон шалтгаан нөхцөлийг тодорхойлох шинжилгээнд хамруулж, дүгнэлтийг үндэслэн халдваргүйтгэл хийж зөвшөөрөгдсөн цэгт булж устгах зохицуулалттай.

Өмнө нь мөн газрын тос тээвэрлэлтийн автомашин осолдож түүхий тос газрын хөрсөнд асгарсныг нуун дарагдуулсан байсан. Иймд аймгийн Цагдаагийн газрын Экологийн Цагдаагийн алба, Мал эмнэлгийн газар, Халхгол сум, Матад сумын ЗДТГ-аас мэргэжлийн баг бүрэлдэхүүнийг Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээт 21, 19 дүгээр талбайд газар дээр нь шуурхай ажиллаж, зэрлэг амьтан их хэмжээгээр хорогдсон шалтгаан нөхцлийг тодорхойлж, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг даалгалаа. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас томилогдсон ажлын хэсэг энэ өдрүүдэд тус талбайнуудад ажиллаж байна” гэсэн мэдээллийг өгөөд байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өгл

2025-12-25

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Хяналтын болон бүтээмжийн менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд болж 30 гаруй асуудал хэлэлцэ

2025-12-17