Ж.Сүхбаатар: Дүүжин тээврийн эхний шугамыг 2024 оны зургаадугаар сард ашиглалтад оруулна

2023-03-23 802 0

Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар мэдээлэл хийхдээ “Өнгөрсөн жил Улаанбаатар хотод 420 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон ажлыг эхэлсэн. Тухайлбал, 100 тэрбум орчим төгрөг нь боловсролын салбар, газар чөлөөлөлтөд зарцуулагдсан. Үлдсэн хөрөнгөөр явган хүний болон унадаг дугуйн зам, авто замын ажлыг эхлүүлсэн байсан. Гэвч энэ жил эдгээр ажлыг үргэлжлүүлэхэд төсөвт хөрөнгө тусгагдаагүй учраас хөрөнгийн дутагдал үүссэн байв. Засгийн газрын хуралдаанаар дутагдаад буй 342.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгалаа. Хөрөнгө шийдэгдсэнээр өнгөрсөн жил эхлүүлсэн ажлын үр дүнг үзнэ. 

2024 онд түгжрэлийг 50 хувиар бууруулах зорилт тавиад байна.

Хаврын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаа учраас тасалдахгүй байх боломж хангагдах юм. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын ажлууд түгжрэлийг бууруулахад ач холбогдол өгөх тул эрчимжүүлэх даалгавар авлаа.

Францтай тохирсон учраас дүүжин тээврийн ажлаа гүйцээнэ. 2024 оны зургадугаар сараас эхний шугамыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн эхний үе шатын ажлуудыг дуусгасан. Сургуулийн автобусыг нэмээд 400 гаруй автобус шинээр оруулж ирсэн байна. Парк шинэчлэлтийн хоёр дахь үе шатыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр ажил зохион байгуулж байгаа. Одоо нэмээд цахилгаан автобусны 87 хувийг ирэх есдүгээр сарын 1-нд оруулж ирнэ, эко автобусыг намар гэхэд оруулж ирж дуусахаар байна. Нийтийн тээврийн зарим дүрэм журмыг шинэчлэх шаардлага байгаа. Үүнийг сайд нартай хамтран ажиллаж Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөж байна. Ер нь нийтийн тээврийн салбар доод цэгтээ хүртэл унасныг өнгөрсөн өвөл харлаа. Ирэх жилийн өвөл энэ байдлыг давтахгүй байх үүднээс бид ажиллаж байгаа.

Мөн Зайсангийн уулзварт хийсэн зохицуулалт шиг өөрчлөлтүүдийг хотын төвийн замуудад хийнэ. Энэ ажлыг зун болж амралтын үе эхлэхтэй зэрэгцэн хийж намар гэхэд жигдрүүлсэн байна гэж тооцож байгаа. Зарим автозамын гэрлэн дохионы асалт, унтралтад тохируулга хийсэн. Хэрэв анзаарсан бол хэт удаан асдаг гэрлэн дохионд өөрчлөлт орсон байгаа” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15