Ч.Хүрэлбаатар: Өнгөрсөн онд бодит орлого нь хамгийн ихээр буурсан нь хөдөөгийн өрхүүд

2023-03-22 552 0

УИХ-ын гишүүн, Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Засгийн газрын хуралдаанд инфляцын нөхцөл байдлын талаар танилцуулга хийсэн талаараа мэдээлэл өглөө. 

Ч.Хүрэлбаатар “Өчигдрийн байдлаар инфляцын түвшин 12 хувь байна. Хамгийн өндөр түвшинд хүрсэн цаг хугацаа бол 2022 оны зургаадугаар сар. Зургаадугаар сард инфляц 16.1 хувь байв. Инфляцын түвшин тасралтгүй бууж байна. Энэ оны эхний хагаст багтаад нэг оронтой тоо руу орох болов уу гэсэн төсөөлөлтэй байгаа. Бидний худалдааны гол түнш орнуудад инфляцын түвшин бууж байгаа юм. Үндсэндээ мөнгөний бодлогоор зохицуулах арга хэмжээ рүү шилжсэн. Тиймээс инфляцын түвшин бууна гэсэн ерөнхий хүлээлттэй байна.

Инфляцын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээгээ цааш үргэлжлүүлнэ. Төсвийн бодлогын арга хэмжээнүүд бий. Уг арга хэмжээний хувьд үндсэн тэнцэл байдаг. Энэ бол эерэг байгаа. Өөрөөр хэлбэл, олж байгаа мөнгө нь их, зарцуулж байгаа нь бага гэсэн үг. Төсвийн болон мөнгөний бодлого адил хэмжээнд жигд хэрэгжиж байгаа.

Валютын нөөц 3.3 тэрбум ам.долларын хэмжээнд байна. Бараа бүтээгдэхүүний өрсөлдөөнийг нэмэгдүүлж байж, инфляцыг бууруулах үндсэн зарчмыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн чиглэлээр Засгийн газар үйл ажиллагаа явуулж байгаа.

Эдийн засгийн өсөлт 4.8 хувь байгаа юм. Өнгөрсөн онд бодит орлого нь хамгийн ихээр буурсан нь хөдөөгийн өрхүүд байна. Арьс шир, ноолуур, махны экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг Засгийн газраас авсан. Үр дүнгээ өгч байгаа. Түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа нь малчин өрхийн орлого нэмэгдэх суурь болж байна.

Макро эдийн засгийн үндсэн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, инфляцыг бууруулах бодлого баримтлах хамгийн зөв” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15

Налайх дүүрэгт өв уламжлал, ёс заншлыг агуулсан 100 ортой цэцэрлэг ашиглалтад орно

Налайх дүүргийн III хороонд байрлах 152 дугаар цэцэрлэгийн хажууд 100 ортой шинэ цэцэрлэгийн барилга

2025-12-12