“Шүүр”, “Шувуу”, “Шүгэл” буюу “5Ш” ажиллагааг хэн хэн хариуцах вэ?

2023-03-15 1151 0

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрээр “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж, “5Ш” ажиллагааг хариуцах эздийг тодорхой төлөвлөгөө гарган, олон нийтэд танилцуулахыг үүрэг болголоо.

  • Үүний хүрээнд “5Ш” ажиллагааг ЗГХЭГ-ын дарга миний бие Шүүр ажиллагаа, Шилжүүлэн авах ажиллагааг хариуцан ажиллана.
  • Шилэн ажиллагааг Н.Учрал сайд,
  • Шувуу ажиллагааг Х.Нямбаатар сайд,
  • Шүгэл үлээх ажиллагааг ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго хариуцан ажиллаж байна. 

Иймд долоо хоног бүр үр дүнг нь танилцуулна. Миний тухайд төрийн албаны хүнд суртлыг арилгах, төрийн албанд томилогдсон ах, дүү, хамаатан садны хэлхээ холбоог олж тогтоох зэрэг ажлын хариуцна. Монгол Улсын төрийн албанд 300 орчим мянган төрийн албан хаагч байна. Энэ нь нийт ажиллах хүчний 18 хувийг төрийн албан хаагч эзэлж байна. Харин олон улсад нийт ажиллах хүчний 15 хувь нь төрийн албан хаагч байх нь оновчтой гэж үздэг.

Тиймээс бид 3-4 хувийн хэтрэлтэй байгаа учир ирэх жилүүдэд Засгийн газар 15 хувьд барих чиглэлд анхаарч ажиллана. 

Засгийн газрын зардлыг 30 хувьд барьж байвал хэвийн гэж олон улсад үздэг. 40 хувиас хэтэрвэл хэт үрэлгэн зардал гэж үздэг байна. Харин Монгол Улсын төсвийн зардал 38 хувьтай байна. Тиймээс төрийн албаны орон тоог 30 хувьд нь хүргэхэд анхаарна” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10