“Худалдагч охин” кино “Алтан дугуй” цом хүртлээ

2023-03-09 767 0

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино “Vesoul Film festival in Asian Cinema” 29 дэх кино фестивалийн шилдэг кино болж “Алтан дугуй” цом хүртсэн байна. 

Тус наадамд 31 орны 85 кинотой өрсөлдөж энэхүү хүндтэй гран при цомын эзэн болжээ. Үүнээс өмнө тус кино нь “New York Asian Film Festival 2022” наадмаас шилдэг кино, “Худалдагч охин” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баярцэцэг Осакагийн олон улсын кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн билээ.

Б.Баярцэцэг Оскарын шагналт Монголын анхны жүжигчин болохыг мөрөөддөг, христийн шашин шүтдэг. Түүнийг “YZ tv”-ийн “Toxic” “Blah”, “100-ийн хайр” нэртэй хэд хэдэн контентоор нь үзэгчид мэддэг болсон.

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” киноны гол дүрд 300 орчим хүн шалгуулснаас түүнийг сонгосон гэх юм билээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ХАВРЫН ХИТ-2025 тоглолт ганцхан удаа тоглоно

Өлзий телевизээс жил бүр зохион байгуулдаг  "Хаврын Хит-2025" нийтийн дуучдын нэгдсэн тоглолтын тов

2025-04-17

“Ла Си До”-ийн бэлэглэсэн сонгодог үдэш

Монгол Улсын Консерваторын багш Б.Энх-Амгалангийн үүсгэн байгуулсан “Ла Си До” сургалтын төвийн сура

2025-04-14

Дурсамж бүтээх “ДЭЛХИЙН ЦИРК МОНГОЛД-2025” эхлэхэд хоёрхон хоног үлдлээ

Хамгийн тод, гэгээлэг дурсамж болон үлдэх “Дэлхийн Цирк Монголд” тоглолт эхлэхэд ердөө хоёрхон хоног

2025-04-10