3×3 төрлийн сагсан бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтын оноолт гарчээ

2023-03-09 848 0

3×3 төрлийн сагсан бөмбөгийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний хэсгийн тоглолтын оноолт гарчээ. 

3×3 сагсан бөмбөгийн ДАШТ энэ оны тавдугаар сарын 30-аас зургаадугаар сарын 4-ний өдөр Австри улсын Вена хотод болно.

Манай улсын эрэгтэй шигшээ баг D хэсэгт Нидерланд, Швейцар, Япон болон урьдчилсан шатнаас шалгарах нэг багтай, эмэгтэй шигшээ баг C хэсэгт АНУ, Унгар, Канад болон урьдчилсан шатнаас шалгарах нэг багтай тоглохоор оноолт таарсан байна. 

Энэ төрлөөр манай улсын эмэгтэй шигшээ баг 2020 оны Токиогийн олимпод оролцож байсан юм. 3×3 төрлийн сагсан бөмбөгийн дэлхийн чансаанд эрэгтэй шигшээ баг тавдугаар, эмэгтэй шигшээ баг 11 дүгээр байрт жагсаж байгаа аж. 

Найм дахь удаагаа зохиогдож буй тус тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 20 нийт 40 баг өрсөлдөх бөгөөд ДАШТ-ээс медаль хүртсэн багууд 2024 оны Парисын олимпын наадамд оролцох эрх авах юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Баатар эх” цол хүртсэн 15 хүүхдийн эхэд нэг сая рублийн мөнгөн урамшуулал олгоно

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин 15 хүүхэд төрүүлж өсгөсөн Надежда Александровна Рог

2026-10-23

Танилц: Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан арга хэмжээний хөтөлбөр

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой буюу “Нийслэлийн өдөр”-и

2026-10-22

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02