“Оюутан цэрэг” хөтөлбөрт их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутнуудыг хамруулна

2023-03-02 739 0

Цэргийн мэргэжил олгох сургалт болох “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл удахгүй эхлэх гэж байгааг Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудад тавигдах шаардлага:

  • Нийслэл Улаанбаатар хот дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан байх;
  • Сурлагын голч дүн 2.8-аас дээш байх;
  • 2023 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
  • Эрүүл мэндийн даатгал төлөгдсөн байх зэрэг шаардлага тавигдаж байна.

Энэ жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэлийн талаар БХЯ-наас маргааш 10:00 цагт ЦДБЭЧ-ийн Соёмбо танхимд хэвлэлийн хурал зохион байгуулж, мэдээлэл өгөхөөр болжээ.

Өнгөрсөн жилийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт 1,472 хүн бүртгүүлснээс эрүүл мэнд, биеийн тамирын шалгалтад 490 нь тэнцсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15