Архангайчууд 3 жил хүрэхгүй хугацаанд дөрвөн Засаг даргын нүүр үзэж байна

2023-02-17 484 0

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гарган Архангай аймгийн Засаг даргаар Б.Цэрэннадмид томилогджээ.

Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан М.Батжаргал нь Ашигт малтмалын тухай хууль зөрчиж, тусгай зөвшөөрлийг нэр бүхий компанид олгон, дураараа авирласан үндэслэлээр өнгөрсөн оны аравдугаар сард аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь огцруулсан. Ингээд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж, В.Мөнхбатыг Архангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайд захирамжаа гаргаснаар арваннэгдүгээр сард ажлаа хүлээн авсан ч бас чөлөөлөгджээ.

Архангай аймгийн Засаг даргаар томилогдсон Б.Цэрэннадмид нь аймгийнхаа Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч төдийгүй өмнө нь аймгийнхаа Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан аж.

Тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ сарын 9-нд хуралдаж, Б.Цэрэннадмидыг нийт төлөөлөгчдийн 51.28 хувийн саналаар дэмжин, Архангай аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэн, Ерөнхий сайдад уламжилжээ.

Анх 2020 оны орон нутгийн сонгуулийн дараа ялсан АН-аас Д.Золжаргалыг томилуулсан боловч түүнийг 2012 оны зун огцруулсан юм. Ийнхүү гурван жил хүрэхгүй хугацаанд тус аймаг дөрөв дэх Засаг даргын нүүрийг үзэж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал асан А.Ганхуягт 6 жилийн хорих ял оноолоо

"Но-той ногоон" буюу ногоон автобусны гэх хэрэгт холбогдсон "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ган

2025-04-10

БЭТ Ж.Батзандангийн зуслангийн байшинд гал гарчээ

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандангийн зуслангийн байшинд гал гарчээ. Ж.Батзандан энэ

2025-04-04

“UB palace”-ын газар “Хурд стандарт” ХХК буюу Б.Чойжилсүрэнд шилжжээ

Гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших "UB palace-ыг буулгах болсон" тухай мэдээллийг нүүр номдоо бичсэн

2025-02-26