Коньякны шошгон дээрх XO, VS, VSOP зэрэг үсгүүд нь ямар учиртай вэ?

2023-02-14 468 0

Коньяк нь маргахын аргагүй жинхэнэ тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн учраас дэлхийн хаана ч эрэлттэй байдаг билээ. Тэгвэл төрөл бүрийн брэндүүд шошгон дээрээ XO, VS, VSOP гэх латин үсгийг тодоор хэвлэж тавьсан байгааг та анзаарч байсан байх. Тэдгээрийн цаад учир нь юу юм бол гэж та бодож байсан уу?

Францын баруун өмнөд нутгийн Шарентен хэмээр тосгоны ойролцоох талбайд ургуулсан усан үзмийн тодорхой төрлөөр хийгдсэн нэрмэл дарсыг Коньяк гэх бөгөөд 1919 онд Версалийн хуулиар баталжээ.

Анх 18-р зуунд Гранд Шанпани нутгийн төв хэсэгт ийм төрлийн дарс хийж эхэлсэн түүхтэй. Коньяк нь үнэндээ брэнди дарсын нэг төрөл юм. Бүх төрлийн жимсний архийг брэнди гэдэг бол коньяк нь зөвхөн тусгай сортын усан үзмээр хийсэн архийг хэлдэг байна. Францын “Коньяк“ компанид анх үйлдвэрлэгдсэн брэнди нь тухайн газрынхаа нэрээр нэрлэгдэх болсон бөгөөд аажимдаа өөр компаниуд ижил технологиор “Коньяк” хийх болжээ. “Коньяк” нь нарийн технологийн горимын дагуу үйлдвэрлэгддэг. Энэхүү үйл явц нь 300 жил үргэлжлэсэн нь ч бий. Коньякийг гаргаж авахдаа усан үзэм дарж хийсэн цагаан дарсыг хоёр удаагийн шүүлтүүрээр шүүж царс модоор хийсэн торхонд удаан хугацаагаар исгэж гаргаж авдаг бөгөөд эхний шүүлтүүрээр согтууруулах чанар нь 27-37 градус, дараагийнхаар 68-72 градустай болж “чангардаг”. Дарс дардаг торх ганц ч хадаасгүй байх ёстой учраас эртнээс тусгайлан бэлтгэх шаардлагатай аж. Ингэхдээ бүхэл модыг зорж хийх бөгөөд элдэв төрлийн шимэгчээс хамгаалахын тулд дотор нь аалз тавьдаг гэнэ. Францын бүх бүс нутагт ийм төрлийн дарс дарах нь түгээмэл болсон ч коньякийг нэрэх арга барил нь өөрөө маш цэвэр учраас төгс амтаараа энгийн брэндигээс ялгардаг аж. Тиймээс 1909 оноос Шарентены орчимд дарсан усан үзмийн дарсыг “Коньяки брэнди” гэгдэхээ больж, зүгээр л “коньяк” гэдэг нэртэй болжээ.

Бусад дарсуудын нэгэн адил коньякийн амт нь насжилтаасаа хамаарч өөр өөр байна. Илүү удаан дарсан байх тусам тэр чинээгээр чанар, үнэ нь нэмэгдэнэ. Чухамдаа үүний учраас латин үсэг ашиглаж тухайн лонхонд савласан коньякийн насжилтыг ангилах болсон байна.

Коньякийн насжилт/ангилал:

  • V.S. (Very Special) буюу Trois Etoiles (Гурван од) – 2.5-аас доошгүй жил торхонд дарсан коньяк;
  • V.O. (Very Old), Reserve – удаан дарсан;
  • V.S.O.P. (Very Superior Old Pale) – маш чанартай, хуучны, цайвар; 4-өөс доошгүй жил торхонд дарсан коньяк
  • V.V.S.O.P. (Very-Very Superior Old Pale), Grande Reserve – үнэхээрийн чанартай, удаан дарсан, цайвар; 5-аас доошгүй жил торхонд дарсан коньяк
  • X.O. (Extra Old), Extra, Napoleon, Hors d’age, Tres Vieux, Vieille Reserve – 6-аас дээш жил торхонд дарсан, дээд зэргийн.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Бичин гарагийн хаант улс” кино 56.5 сая ам.доллар олсноор кассын орлогын жагсаалтыг тэргүүлжээ

“Бичин гарагийн хаант улс” кино нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо Хойд Америкийн зах зээлээс 56.5

2024-05-14

Өрсөлдөгч бөхөө тохойлдсон аймгийн арслан Ц.Адъяаг 100 мянган төгрөгөөр торгожээ

Цагдаагийн байгууллагаас нэр бүхий мэдээллийн сайтад 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Аймгийн ар

2024-05-14

Номын баяраар амьтдын тухай 50 номын жагсаалтыг танилцуулна

Үндэсний номын баяр 35 дахь удаагаа энэ сарын 18-20-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулаг

2024-05-13