Зөвлөмж: Нэг цаг тасралтгүй телевиз үзсэн хүн өөрийнхөө наснаас 22 минутыг хумсалж байдаг…

2023-06-02 887 0

“Өнөөгийн байдлаар, монгол хүүхдүүдийн 92 хувь нь интернэт хэрэглэж байгаа нь хөгжингүй орнуудынхаас ч их тоо юм. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 90 гаруй хувь нь интернэт хэрэглэдэг гэж хариулсан бол, орон нутгийн сурагчдын 76 хувь нь интернэт мэдэхгүй гэсний дийлэнх нь 11-12 насныхан байжээ. Тэднээс өдөрт дунджаар хэдэн цаг интернэт хэрэглэж байгааг тандахад 11 хувь нь дөрвөөс дээш цаг, 20 хувь нь 2-4 цаг гэж хариулжээ”.

Энэ бол Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар-/ГБХЗХГ/ аас өсвөр насны хүүхдүүдийн цахим хэрэглээний нөхцөл байдлыг тодруулахаар, 2018 оны IY улиралд анх удаа үндэсний хэмжээнд хийсэн томоохон судалгааны хэсэг.  “Өсвөр үе ба цахим хэрэглээ” хэмээх уг судалгаанд 21 аймаг, есөн дүүргийн 11-17 насны 2240 хүүхэд,  378 эцэг эх, 404 багш, нийгмийн ажилтан хамрагдсан байдаг юм байна. Энэ тоо өнөөдрийн байдлаар нэмэгдсэн үү гэхээс хасагдаагүй нь лав. Цахим хэрэглээнээс гадна техник технологийн дэвшилтэй холбоотойгоор ухаалаг телевизээр youtube-д байршсан элдэв контент, хүүхэлдэйн кино үзэх нь бага насны хүүхдүүдийн тухайд бас нэг тулгамдсан асуудал болоод байна.

Зурагтын өмнө өдрийн ихэнх цагийг өнгөрөөдөг эрхмүүд хорвоод амьдрах өдөр хоногоо сайн дураар богиносгож буйг эрдэм­тэд тогтоосон байдаг.

Хэрвээ өдөртөө телевизийн цуврал кино бүрийг алгасалгүй үзэхийн хамт элдэв ток шоу, мэдээ гэхчлэн гарсан нэвтрүүлэг бүрт дор хаяж зургаан цаг зарцуулдаг бол нөгөө ертөнцийг зорих хугацаагаа таван жилээр наашлуулж байна гэсэн үг гэнэ. Эрдэмтдийн үзэж буйгаар телевизид донтохыг тамхины хор хөнөөл болон илүүдэл жингийн эсрэг хийж буй тэмцэлтэй адил анхаарах цаг болсон аж. “Дэлгэцийн өмнө өнгөрөөж буй цаг хором бүр хүний эрүүл мэндэд нөхөж баршгүй хор хөнөөл учруулдаг.

Нэг цаг тасралтгүй телевиз үзсэн хүн өөрийнхөө амьдралаас багаар бодоход 22 минутыг хумсалж байсан гэсэн үг” хэмээн Австралийн Квинслендийн их сургуу­лийн эрдэмтдийн “British Journal of Sports Medicine” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлд дурджээ.

Тэд судалгаагаа 1999-2000 оны хооронд хийсэн бөгөөд телевиз үзэх дуртай 11247 австрали хүнээс авсан асуулгаа боловсруулж гаргасан дүгнэлт гэнэ. Хүмүүсийн өгсөн хариултыг Австралийн нас баралтын тухай статистиктэй харьцуулахад дээрх аймшигтай үзүүлэлт гарчээ. “Телевиз үзэхэд өдрийн ихэнх хугацааг зарцуулах нь эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулдаг учраас хоногт хоёроос илүү цаг телевиз үзэхээс татгалзах хэрэгтэй гэнэ. Ялангуяа бага насны хүүхдэд нэн хортой үйлдэл” хэмээн эрдэмтэд анхааруулжээ.

Сургуулийн өмнөх насны, тодруулбал 3-5 настай багачууд оройн 19.00 цагаас хойш зурагт үзвэл шөнө тайван нойрсож амрахад нь сөрөг нөлөө үзүүлдгийг мөн тогтоожээ. Ялангуяа, ямар нэг аллага, зодоон, байлдаантай кино, нэвтрүүлэг үзсэн бол бүр ч ихээр нөлөөлдөг гэнэ. Ер нь унтлагын өрөөндөө зурагттай хүүхдүүд нойрондоо муу байдаг. Вашингтоны их сургуулийн эрдэмтэд 600 хүүхдэд ажиглалт хийн дээрх дүгнэлтийг гаргасан аж.

Өдөрт олон цагаар зурагт үздэг хүүхэд нойрондоо муу байх, үүнээс болж ядарч сульдах магадлал тун өндөр хэмээн дээрх эрдэмтэд сануулсан байна.

Иймд эцэг, эхчүүд та бүхэн хүүхдийнхээ цахим хэрэглээ болон зурагт үзэх цагт хязгаар тавьж, хяналттай байхыг зөвлөж байна.

БШУЯ-ны Салбарын хяналтын газар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Т.Мөнхсайхан: Бусад иргэдэд ДОХ-ын халдвар халдсан эрсдэл байгаа юу, үгүй юу гэдгийг тогтоохоор газар дээр нь ажиллаж байна

Цэргийн төв эмнэлэгт бөөрний диализын аппаратад орсон иргэн ДОХ-ын халдвартай байсан. Тус иргэн нас

2024-11-21

Оны эхний 10 сарын байдлаар 48.446 малчин ЭМД-д хамрагджээ

ЭМДЕГ-аас 2024 онд шимтгэлээ өөрөө хариуцан төлөх 140,570 гаруй малчин иргэнийг ЭМД-д бүрэн хамрууда

2024-11-14

Туул, Сэлбэ, Улиастай голын уснаас бүгдээс нь хүний өтгөнд байдаг гэдэсний савханцар илэрч байна

Усны газраас Туул голд хийсэн шинжилгээний хариу, ус савлан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд хийсэн ши

2024-11-14