Хөгширч байна гэж бодох нь хамгийн аюултай

2023-02-12 613 0

Хүмүүс амьд­­ралын олон стресс­тэй асуудлаас болж наснаасаа эрт хөгшир­дөг. Дөнгөж л 30 хүрч яваа бүсгүйчүүд өөрсдийгөө өтөлж арьс нь үрчийж эхэллээ хэмээн сэтгэлээр унаснаас болж түүнээс ч аюултай сэтгэлийн хөгшрөлтөд ордог байна. Тиймээс та хэзээ ч өөрийгөө хөгширч байна гэж бүү бодоорой.

АНУ-ын Калифорни мужийн эрдэмтэд хөгшрөлтийн эсрэг үр дүнтэй нөлөө өгөх хүнсний зүйлийг эрэн судалж, туршсаар байж. Эцэст нь мөнхийн залуу хэвээр байлгаж, хөгшрөлтийг удаашруулах тустай бүтээгдэхүүнийг олж тогтоожээ. Энэ нь загасны тос. Эвгүй хурц үнэртэй, эл шингэн тосонд Омега-3 хүчлүүд агуулагддаг. Эдгээр хүчил ДНК болон түүний гадна бүрхэвчийг гэмтэхээс хамгаалснаар хөгш­рөлтийн үйл явц удааширдаг аж. Омега-3 хүчил загасны тосноос гадна грек самар, буурцаг, хулууны үрэнд агуулагддаг байна. Залуу насаа уртасгаж, гоо сайхнаа хадгалахыг хүсвэл өдөр бүр загасны тосыг бүрхүүлтэй эм шиг хэрэглэхийг эмч нар зөвлөж байна. Хүний бие махбодид хэрэгтэй хүнсний зүйлсэд мах, шинэ сүү, өндөг мөн орсон байна. Харин хүнсний ногооноос бүх төрлийн байцаа, сонгино, сармис, жимсний төрлөөс алим, ундааны төрлөөс ногоон цай хамгийн тустай аж.

Хэрэв танд хөгширсөн мэт санагдаад байвал эдгээр хүнсийг хэрэглээд үз. Сэтгэл санаа тань тайван болж залуу сайхан гэдэгтээ итгэлтэй алхах болно.
Банана: В витамин агуулдаг болохоор хүний сэтгэл санааг сэргээдэг.
Өргөст хэмх: Навчны хүчил агуулдаг тул хүнд урам зориг өгдөг.
Сармис: Бухимдлаас сэргийлэх сайн арга.
Тослог багатай сүү: Сүүнд кальц их агуулагддаг тул сэтгэл санааг тайвшруулах увидастай.

Мөн та аль ч насны хүн бай дараахь арчилгааг тогтмол хийгээрэй.

  • Нарны хамгаалалттай тос түрхэх. Арьс арчилгаандаа хөрөнгө оруул. Цэвэрлэгч бүтээгдэхүүнээс чийгшүүлэгч бүтээгдэхүүнд илүүг зарцуулаарай. Учир нь эхнийх нь тэр дороо гоожуур луу урсаад алга болчихдог бол хоёр дахь нь арьсанд маань наалдаж үлдэнэ шүү дээ.
  • Дасгал хийж, эрүүл хооллож, нойроо сайн ав. Иймэрхүү эрүүл амьдралын хэв маяг нь биед явагдаж буй бүхий л жижиг, том үйл ажиллагааг тогтмол саадгүй урсгаж, нэгэн хэмнэлээр ажиллуулснаар хамгийн цэвэр тунгалаг арьстай байхын үндэс болдог.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Утгын чимэг-2025” наадмын сүүлийн шатанд шалгарсан өгүүллэгүүд

“Утгын чимэг-2025” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадмын сүүлийн шатны шалгаруулалт хоёрдуг

2025-01-28

Асашёорюүгийн үеэл дүү Хошорюү С.Бямбасүрэн ёкозүна цол хүртэхээр боллоо

Энэ оны анхны башё болох Хацү башё өчигдөр/2025.01.26/ өндөрлөж, түрүү бөхөөр Хошорюү С.Бямбасүрэн т

2025-01-27

Сүмогийн 73 дахь аварга, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаа зарлалаа

Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь аварга, Монголын тав дахь Ёкозүна цолтон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодо

2025-01-17