Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ

2023-02-12 826 0

Өнөөдөр уулархаг нутгаар цас орж, ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Цаг агаарын урьдчилсан төлөв: 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 15-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 16-нд Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 15, 16-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Баатар эх” цол хүртсэн 15 хүүхдийн эхэд нэг сая рублийн мөнгөн урамшуулал олгоно

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Путин 15 хүүхэд төрүүлж өсгөсөн Надежда Александровна Рог

2026-10-23

Танилц: Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан арга хэмжээний хөтөлбөр

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ой буюу “Нийслэлийн өдөр”-и

2026-10-22

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02