Ховд аймагт гарсан 15 настай охины амь хохирсон хэргийг гэр бүлийн хамаарал бүхий этгээд үйлдсэн нь тогтоогджээ

2023-02-10 578 0

Ховд аймагт 15 настай хүүхэд амь хохирсон хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр “Ховд аймгийн жаргалан сумын БОЭТ-д толгой дээрээ оёдол тавиулсан 15 настай эмэгтэй эмчлэгдэж байгаад нас барсан мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд хэргийг богино хугацаанд илрүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. Шалгалтын ажиллагаагаар амь хохирогч Ж -гийн гэр бүлийн хамаарал бүхий Ж гэгч нь хэргийг үйлдсэн болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, хойшлуулшгүй тохиолдлоор 48 цагийн хугацаанд баривчлаад, таслан хорих цагдан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүлээд байна. 

Цахим орчинд мэдээлэл гарсанчлан амь хохирогчийг дөрвөн хүүхэд сургуулийн орчинд трубагаар цохиж гэмтээсэн гэх мэдээлэл нь шалгалтын явцад тогтоогдоогүй худал мэдээлэл.

Харин яллагдагч Ж нь үйлдсэн гэмт хэргээ нуун дарагдуулах зорилгоор үгсэн тохиролцож, зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Дөрвөн хүүхдэд зодуулж гэмтсэн” гэх худал мэдээллийг тарааж, мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төв талбайн тайз нурах үеэр дөрвөн иргэн гэмтжээ

Өчигдрийн 19 цагийн орчимд болсон хүчтэй салхины улмаас Сүхбаатарын талбайд барьсан байсан тайзны тө

2025-07-03

Наадмын тасалбар 100-150 мянган төгрөгийн үнэтэй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Баяр наадмыг

2025-07-01

Энэ онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

2025 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газруудын жагсаалтыг та

2025-07-01