Төмөр замчид Д.Эрдэнэбат, Б.Цогтгэрэл нарыг өөрсдийг нь төлөөлөх чадваргүй гэж үзэж байна

2023-02-10 557 0

Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлжээ.

Тус холбооноос өнгөрсөн сард Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод шаардлага хүргүүлсэн ч асуудлыг шийдвэрлээгүй учир ийнхүү Ерөнхий сайдад хандаж байгаа гэжээ.

МТЗҮЭ-ийн холбооны дарга Б.Баяраа “Бидний зүгээс 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Ерөнхий сайдад, 16-ны өдөр Зам, Тээврийн хөгжлийн сайдад санал, шаардлагыг тус тус хүргүүлсэн боловч өнөөг хүртэл үүсээд буй асуудлуудыг шийдвэрлэх идэвхтэй шахалт, санаачилга гаргасангүй. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд дахин гурван асуудлаар шаардлага хүргүүлж байна. Шаардлагын хариуг хоёр дугаар сарын 16-ны дотор ирүүлж, төмөр замчдын төлөөллийг хүлээн авч уулзахыг хүсч байна. Төмөр замчдын зүгээс:

  1. “УБТЗ” ХНН-ийн компанийн засаглалд улс төрийн оролцоо улам гүнзгийрч, төрийн өмч, төмөр замчдын эрх ашиг эзгүйдэж байна. Байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн монгол талын тэргүүн, Ерөнхий хорооны орлогч дарга Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, УИХ-ын Төсвийн байнгын хорооны зөвлөх улс төрийн шахаагаар томилогдсон Б.Цогтгэрэл нарыг төмөр замчид биднийг төлөөлөх чадваргүй гэж үзэж байгаагаа мэдэгдэж байна.
  2. Төмөр замын Тээвэр зохион байгуулалт хариуцсан орлогч даргын асуудал болон аж ахуйн нэгжийн аль нэг албан тушаалтан алдаа эндэгдэл гаргахад түүний дээд албан тушаалтан хяналт тавиагүй үндэслэлээр хариуцлага үүрдэг боловч “УБТЗ” ХНН-ийн “Ерөнхий хороо” энэ талаар асуудлыг авч хэлэлцэхгүй байна. Иймд төмөр замд үүссэн тээвэр зохион байгуулалтын чиглэлээр үүссэн асуудлыг шийдвэрлэх чадвартай удирдлагыг томилж ажиллуулах шаардлагатай.
  3. Мөн төмөр замд үүссэн экспортын нүүрсний тээвэртэй холбоотой авлига, албан тушаалын хэрэг гарч байгаа талаар удаа дараа Авлигатай тэмцэх газарт хандаж байсан төдийгүй “вагон зардаг” гэх тодотголтой албан тушаалын хэргийн асуудлын талаар төмөр замчдыг мэдээллээр ханган ил тод нээлттэй, авлигаас ангид нийгмийн төлөө хамтран ажиллах шаардлагатай байна. Монгол

Улсын засгийн газраас экспортын ачааны төмөр замын тээврийн тарифын үнийг чөлөөлөх, төмөр замын зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэдэг тээврийн алдагдлыг бууруулах талаар бодитой арга хэмжээ авах талаар Засгийн Газар ажиллахыг мөн шаардаж байна” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Оюунбат: Борооны үеэр хоёр иргэн ухаан алдсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэсэн

Нийслэлийн Онцгой Комиссоос/НОК/ өчигдөр  Улаанбаатар хотод орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдл

2025-08-22

Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Увс зэрэг 13 аймагт бороо орж байна

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь

2025-08-20

Багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн

2025-08-08