Турк, Сирид газар хөдлөлтөөр нас барагсдын тоо 20 мянга давжээ

2023-02-10 834 0

Турк, Сири улсад болсон газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 20783 болжээ.

Харин гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 68 мянга даваад байна. 6589 барилга нурж сүйдсэн бол 313 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Дээрх мэдээллийг “Reuters” агентлаг өнөөдөр нийтэлжээ.

Гамшигт өртсөн сиричүүдэд хүрэх НҮБ-ын анхны тусламжийн цуваа Туркийн хилийг давжээ. Туркийн Кемалпаша хотын ойролцоох шатахуун түгээх станцад хандивын хувцас цуглуулж байна.

Тавдугаар сарын 14-нд болохоор товлогдсон сонгуульд энэ гамшиг ноцтой хүндрэл үүсгэж буйг Туркийн албаны хүн хэлжээ. Ерөнхийлөгч Эрдоган засгийн эрх барьсан 20 жилийн хугацаандаа хамгийн хүнд сорилттой тулгарлаа гэж үзэж байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10