Туркийн Ерөнхийлөгчийн онгоцоор нурангин дороос аварсан, харах хүнгүй үлдсэн 16 нярайг тээвэрлэн Анкарад хүргэжээ

2023-02-09 828 0

Турк болон Сирийн газар хөдлөлтөд өртсөн бүс нутгаас олдсон хараа хяналтгүй нярай хүүхдүүдийг аюулгүй тээвэрлэн Анкара хотын эмнэлэгт авчирчээ.

Туркийн ерөнхийлөгчийн онгоцоор 16 нярайг Кахраманмарас хотоос Анкара руу тээвэрлэсэн байна. Эдгээрээс хоёр нярайг нурангин дороос аварсан бол үлдсэн нь харах хүнгүй ганцаараа олдсон аж.

Газар хөдлөлтийн дараах аврах ажиллагаанд ашиглахаар Туркийн ерөнхийлөгчийн онгоцыг бэлэн байдалд оруулсан. Мөн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр долоо хоногийн хугацаатай улс даяар гашуудал зарлаад байгаа билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22