Жүжигчин У.Цогтбаярыг нүүрсний хулгайн эсрэг жагсаалтай холбогдуулан яллагдагчаар татжээ

2023-02-07 773 0

Нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын нэрийг зарлаж, хариуцлага тооцохыг шаардсан жагсаал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн билээ. 

Энэхүү жагсаалын гурав дахь өдрөөс жүжигчин У.Цогтбаяр жагсаалд оролцож жагсагчдыг төлөөлж эхэлсэн юм. Тэгвэл У.Цогтбаярыг уг жагсаалтай холбоотойгоор хуулийн байгууллагаас шалгаж, яллагдагчаар татсан байна.

Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20-р зүйлд зааснаар Олон нийтийн аюулгүй байдал ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол түүнийг 2-8 хүртэлх жилийн хорих ялаар шийтгэж магадгүй болжээ.

Түүнчлэн энэ хэрэгт У.Цогтбаяраас гадна “Ноён IZ” компанийн захирал Г.Ирээдүйг мөн яллагдагчаар татаад байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Морьт харвааны морьдыг хулгайлсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраас Монголын үндэсний морьт харвааны тамирчдын 18 агтыг хулгайлсан х

2026-04-14

Эмч, ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгоно

Ерөнхий сайд Н.Учрал Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан, албан хаагчид

2026-04-14

МҮБХ-ы АНУ дахь салбар холбоог улсын начин Л.Нямсүрэн тэргүүлнэ

Монголын Үндэсний Бөхийн холбооны салбар холбоо байгуулах анхдугаар хурал 2026 оны 4 дүгээр сарын

2026-04-10