Н.Сугар: Өнөөдөр шатсан автобус хамгийн өндөр насжилттай автобуснуудын нэг

2023-02-02 779 0

Өнөөдөр өглөө 07:00 цагийн орчимд Яармаг-МУБИС чиглэлд явж байсан нийтийн тээврийн автобус шатсан бичлэг цахим орчинд цацагдсан билээ. 

Автобус шатсантай холбоотой мэдээллийн талаар Хотын даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар дараах тайлбарыг өглөө. 

Тэрээр “Нийтийн тээврийн салбарт 13 жил парк шинэчлэл хийгдээгүй! Улмаар үйлчилгээнд явж байгаа 970 орчим автобусны 500 гаруй нь ашиглалтын хугацаа дууссан. Өнөөдөр шатсан автобус 2009 онд үйлдвэрлэгдсэн, Эрдэмтранс компанийн автобус байжээ. Хамгийн өндөр насжилттай автобуснуудын нэг гэсэн үг. Хэдийгээр хугацаа дууссан ч дараагийн шинэ автобуснууд ирэх хүртэл хуучин автобусаа ашиглахаас өөр аргагүй. Учир нь Улаанбаатар хотод нийт 1400 автобус байвал хүртээмжтэй байна гэсэн судалгаа бий. Тэгэхээр хугацаа дууссан автобуснуудыг ашиглалтаас гаргачихвал ачааллаа дийлэхгүй. Тиймээс хот богино хугацаанд 1000 автобус авах шаардлага үүсч байгаа.

Одоогоор 217 автобусны шинэчлэл хийсэн. Оны эхэнд 2009, 2010 онд үйлдвэрлэгдсэн 532 автобус байсан бол парк шинэчлэл хийснээр одоогийн байдлаар 380 автобус байна. Энэ сард 107 автобус орж ирэхээр үйлдвэрлэх шатанд явж байгаа.

Мөн түгжрэлийн сайдын багцаас 300 автобус авах төсөв суугдсан. Үүнийг 800 болгох боломжтой гэж түгжрэлийн сайд ярьсан” хэмээн мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11