Монголын боксчид Азийн аваргаас НАЙМАН МЕДАЛЬ хүртээд байна

2023-01-26 565 0

Боксын 22 хүртэлх насны ангиллын Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсад болж байна. Нийт 20 орны 149 тамирчин оролцсон энэ удаагийн тэмцээнээс Монголын боксчид нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Б.Золжаргал алтан медаль хүртлээ. 2019 оны Азийн залуучуудын аваргын хүрэл медальт тэрбээр аваргын төлөөх тулаанд Узбекистаны тамирчин Ситора Турдибековаг 3:2-оор ялж, Азийн аварга боллоо.

Эмэгтэйчүүдийн 60 кг-д өсвөр үеийн Азийн аварга Т.Номин-Эрдэнэ, 63 кг-д залуучуудын Азийн аваргын хүрэл медальт, 22 хүртэлх насны ангиллын Азийн аварга Г.Бадмаараг, 66 кг-д 22 хүртэлх насны ангиллын Азийн аваргын мөнгөн медальт М.Цэцэгдарь нар мөнгөн медаль хүртлээ.

Мөн эрэгтэйчүүдийн 54 кг-д Д.Ганболд, 57 кг-д Г.Лундаа, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Жанаргуль, 52 кг-д А.Хулан нар хүрэл медаль хүртлээ.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 63.5 кг-ын жинд Оюунбаатарын Тулга Азийн аваргын төлөө Узбекистаны тамирчин Шахбоз Юнесалиевтай өрсөлдөнө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Утгын чимэг-2025” наадмын сүүлийн шатанд шалгарсан өгүүллэгүүд

“Утгын чимэг-2025” оны шилдэг богино өгүүллэг шалгаруулах наадмын сүүлийн шатны шалгаруулалт хоёрдуг

2025-01-28

Асашёорюүгийн үеэл дүү Хошорюү С.Бямбасүрэн ёкозүна цол хүртэхээр боллоо

Энэ оны анхны башё болох Хацү башё өчигдөр/2025.01.26/ өндөрлөж, түрүү бөхөөр Хошорюү С.Бямбасүрэн т

2025-01-27

Сүмогийн 73 дахь аварга, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодог тайлахаа зарлалаа

Мэргэжлийн сүмо бөхийн 73 дахь аварга, Монголын тав дахь Ёкозүна цолтон Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зодо

2025-01-17