Хөлбөмбөгийн тоглолт дээр анх удаа цагаан хуудас үзүүллээ

2023-01-25 889 0

Португалийн хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн цомын 1/4  шигшээ тоглолт «Бенфика»-«Спортинг» багуудын хооронд болох үеэр шүүгч түүхэнд анх удаагаа цагаан хуудас  харуулжээ.

Тоглолтын үеэр  нэгэн тамирчин муужран унахад хоёр багийн эмч нар яаралтай тусламж үзүүлэхээр талбайд гүйн гарцгаажээ. Шүүгч эмч нарт талархал илэрхийлэн цагаан хуудас үзүүлэхэд үзэгчид ч алга ташин дэмжжээ.

Дэлхийн хөлбөмбөгийн холбоо FIFA туршилт болгон Португалид  цагаан хуудсыг туршиж байна. Шүүгч цагаан хуудас үзүүлэн шударга тоглолт хийсэнд нь тамирчдад  талархал илэрхийлж болно.

Хэдэн жилийн турш FIFA  улбар шар хуудас нэвтрүүлэхээр ярилцаж байгаад больсон юм. Уг хуудас нь шар, улаан хоёрын дундах шийтгэл болох ёстой байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улсын заан Д.Алтанцоож энэ сарын 17-ны өдөр “Заан Жимни” автомашинаа гардан авна

“Бридж корпораци”-ийн зүгээс уламжлал болгон олгодог “Suzuki Jimny” автомашины эзнээр Үндэсний их

2026-08-03

Сөүлийн гудамжийг амралтын өдрүүдэд автомашингүй бүс болгоно

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сөүлийн гудамжийг (Хүүхдийн зуу) энэ долоо хоногийн амралтын өдрүү

2026-07-24

Говьсүмбэр, Төв, Өмнөговийн наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрчээ

ХБНГУ-ын Дрезден хот дахь Спортын Анализ болон Спортын Биохимийн Институтээс 2026 оны аймаг, дүүрг

2026-07-22