Калифорнид Цагаан сар тэмдэглэж байсан хүмүүс рүү буудаж 10 хүнийг хөнөөсөн хэрэг гарчээ

2023-01-23 985 0

Нэгдүгээр сарын 22-нд Цагаан сараа тэмдэглэж байсан хятадууд руу буудсан хэрэг гарсан. Калифорнид болсон энэ хэргийн улмаас 10 хүн амиа алдаж, 10 хүн шархаджээ.

Гэмт этгээд хагас автомат буугаар буудсан гэж нүдээр харсан гэрчүүд мэдээлсэн. Халдлага үйлдсэн этгээдийн сэдлийг мэдээлээгүй байна.

Тэгвэл АНУ-ын цагдаа нар Монтерей Парк (АНУ, Калифорни) хотод болсон олноор буудсан хэрэгт сэжиглэгдэж байсан микроавтобусыг шалгах ажиллагаа явуулсан байна. Гэмт этгээд амиа хорлосон байж магадгүй нөхцөл байдалтай нас барсан байсныг олсон гэж ABC News мэдээлэв.

Микроавтобус нь хэргийн газраас 20 км-ийн зайд байжээ. Цагдаа нар түүнийг бүсэлж, хажуугийн цонхыг хагалж, машинд нь оржээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07