Х.Нямбаатар: Яруу найрагч Ц.Хуланг төрийн эсрэг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа

2023-01-19 463 0

Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас 48 цагийн хугацаатай саатуулж, 461 дүгээр ангид цагдан хорьсон.

Энэ талаар хэвлэлийнхэн Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас тодруулахад “ТЕГ-ын дарга хошууч, генерал П.Одонбаатараас би утсаар яруу найрагч Ц.Хуланг шалгаж саатуулсан зүйл байна уу гэж асуусан. Тэгэхэд манай харьяаллын хэрэг дээр шалгах шаардлагатай болоод баривчилсан. Эрүүгийн хуульд заасан Төрийн эсрэг гэмт хэргийн бүлэгт заасан тодорхой хэргүүдэд холбогдуулан шалгах шаардлага байгаа гэж хэлсэн. Тагнуулын байгууллага Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Үүнд эх орноосоо урвасан, тагнуул хийсэн, экстрем байгууллагад  нэгдэж орох зэргээр тагнуулын байгууллагад харьяалагдсан хэрэгт шалгаж байгаа юм” гэсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр Ц.Хуланг үргэлжлүүлэн хорих эсэхийг маргааш шүүхээр шийдэх юм байна.

Эрүүгийн хэргийн 19.4 дүгээр зүйл.Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах заалтад “Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ гэмт хэргийг төрийн өндөр албан тушаалтан, төрийн нууцыг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд үйлдсэн бол 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон боловч төрийн зохих байгууллагад сайн дураараа даруй мэдэгдсэн, учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд туслалцаа үзүүлсэн иргэний үйлдэл нь өөр гэмт хэргийн шинжгүй бол ялаас чөлөөлнө” гэж заасан байна.

Яруу найрагч Цоодолын Хулан нь:

  • Монгол үндэстэн зохиолчдын холбооны тэргүүн
  • Дэлхийн утга зохиол судлалын төвөөс тодруулсан ХХ зууны дэлхийн шилдэг 100 яруу найрагчийн нэг болж тус төвийн өргөмжлөлийг 2009 онд хүртсэн.
  • Ганжуур, Данжуур хөлгөн судрыг орчуулах төслийн ТУЗ-ийн гишүүн
  • ОХУ-ын Санкт-Петербург хотын Дорно дахины институтэд “Буддын шашны утга зохиол дахь багш шавийн дүр” сэдвээр эрдмийн зэрэг горилсон.
  • Улсын Хүүхэлдэйн театрын захирлаар ажиллаж байсан.
  • Яруу найраг, орчуулга, нийтлэлийн арав гаруй ном хэвлүүлсэн.
  • Орос, англи хэлтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19