Хятадад сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаагаа хүн амын тоо нь буурсан үзүүлэлт гарчээ

2023-01-18 865 0

БНХАУ-ын хүн ам 1961 оноос хойш анх удаагаа буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал 2021 оны сүүлээр 1.41260 тэрбумтай байсан Хятадын хүн ам 2022 оны эцсээр 1.41175 тэрбум болж  850 мянгаар буурсан болохыг Үндэсний статистикийн товчооноос нь танилцуулжээ.

Өнгөрөгч 2022 онд урд хөршид 9.56 сая төрөлт, 10.41 сая нас баралт бүртгэгджээ.

2021 онд Хятадын хүн ам түүхэндээ байгаагүй хамгийн бага өсөлттэй буюу өмнөх оныхоосоо 480.000 өссөн үзүүлэлттэй гарч байжээ.

Эх газрын Хятадад 2021 онд төрөлт 13 хувиар буурч 10.62 сая хүүхэд шинээр мэндэлсэн байна.

Ийнхүү Хятадад сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаагаа хүн амын тоо нь буурсан нь цаашид удаан хугацаанд үргэлжлэх хүн амын бууралтын эхлэл болох магадлалтай гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.

Хөгшрөлтөөс үүдэлтэй хүн ам зүйн хямралыг даван туулахын тулд БНХАУ “Нэг өрх-Нэг хүүхэд” бодлогоо цуцалж 2–3 хүүхэдтэй  болохыг зөвшөөрч улсаас тэтгэмж, урамшуулал олгож байгаа ч тус улсад төрөлт нэмэгдэхгүй байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Согтуу жолооч автомашинтайгаа Энхтайваны гүүрнээс унажээ

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хо

2026-06-16

Аймаг, сумд дэнж хотойтол наадах дэлгэр их наадмын товоо зарлаж эхэллээ

Монгол түмний дархлаа, өв соёл болсон дэлгэр их наадам айсуй. Энэ жил тэгш ой нь тохиож буй аймаг, с

2026-06-16

МҮБХ: Улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан Я.Бумбаяр нарын барилдах эрхийг хасжээ  

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал өчигдөр болж, нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхи

2026-06-11