Зорчигчдын тээшийг 14 хоногийн дараа эргүүлэн олгоно

2020-03-15 861 0

Улсын онцгой комисс өнөөдөр 12.00 цагаас ээлжит мэдээллээ хийж, өнгөрсөн 24 цагийн хугацаанд болсон үйл явдлын мэдээллийг хүргэлээ.

Тухайлбал, гадаад улс орнуудад түр хугацаагаар зорчиж яваад хөл хорионд орсон манай улсын мянга гаруй иргэн хилийн чанадад байгаа юм байна. Тэдгээр иргэдийн хүсэлт гаргасны дагуу Сөүл, Токио, Москва, Берлин хотуудаар дамжуулан эх оронд нь авчирах ажиллагааг өнөөдрөөс эхэлж байна.

Иргэдийг ирэх үеэр Чингис хаан нисэх буудлын зорчигчдыг угтах хэсэг ажиллахгүй, тэднийг шууд онгоц буух талбайгаас автобусанд суулган тусгаарлах байрууд руу хүргэх тул зорчигчдын ар гэрийнхэн угтан авахаар очихгүй байхыг анхаарууллаа. Зорчигчдын тээшийг 14 хоног хадгалж, ариутгал халдваргүйтгэлийг хийсний дараа эргүүлэн олгоно гэдгийг хэлсэн юм.  

Мөн өнгөрөгч 10-ны өглөө 07.00 цагт тогтоосон хөл хорионы хугацаа маргааш өглөө 07.00 цагт дуусах тул маргаашаас эхлэн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ гэдгийг УОК-оос мэдээллээ.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07