ХНХЯ: Нийт хүүхдийн 9%-ийг хүүхдийн мөнгөнөөс хассанаар сард 10 тэрбумыг хэмнэж байгаа

2023-01-17 634 0

Хүүхдийн мөнгийг олгохдоо Тайланд, Бразилд хэрэглэдэг орлогыг орлуулан тооцох аргачлалыг хэрэглэж, төрийн 10 байгууллага хамтран тодорхойлсон гэв.

Мэдээлэл нь зөрүүтэй, алдаатай байгаа иргэд баг, хорооныхоо ЗДТГ, АТҮТ, УБЕГ зэрэгт хандан мэдээллээ шинэчлүүлэх боломжтой гэв. Мэдээллээ шинэчлүүлсний дараа өрхийн орлогын үнэлгээг дахин хийж, хүүхдийн мөнгийг нөхөж олгоно гэлээ.

-Айлуудын орлогыг тооцоод байгаа юм бол айлуудын өр, зээлийг яагаад тооцохгүй байгаа юм бэ?

-Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн: Тухайн байран дээр өмнө нь оршин сууж байсан иргэн бүртгэлээ хасуулаагүй байж болзошгүй байна. Хүүхдээ сургуульд ойр байрлалаас явуулахын тулд өвөө, эмээтэйгээ амьдардаг, өөрөө хүүхэдтэй болсон ч хадам аавтайгаа цуг амьдарч байгаа тохиолдолд өрхийн гишүүн гэдэгт орж явдаг учраас өрхийн мэдээлэл зөрж байхыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд баг, хорооныхоо ЗДТГ дээр очиж өрхийн мэдээллээ засуулах нь зүйтэй.  Зээлийн мэдээллийн статистик нь оролцоо багатай, зээлийн мэдээллийг оролцуулахгүйгээр өрхийн орлогыг тооцох боломжтой гэж үзсэн.  Машинаа борлуулсан бол худалдаж авсан хүн нь өөр дээрээ шилжүүлж аваагүй байх боломжтой. Та гэр бүлтэйгээ тусдаа амьдардаг ч таны аав, ээж анх орон сууц авахдаа таныг хамтран эзэмшигч гэсэн бүртгэлтэй явж байж болно.

-Хоёр хүүхэдтэй хүнийг дөрвөн хүүхэдтэй болгочихсон байхад төрд байгаа мэдээллээр иргэдэд хүндрэл учруулахгүйгээр засаж болохгүй юу?

Үндэсний статистикийн хорооны дэд дарга Д.Лхамсүрэн: Төрд байгаа мэдээлэлд үндэслэж тооцоо хийгдсэн. Өгөгдөл маань байнгын хөдөлгөөнд оршиж байгаа, шилжилт хөдөлгөөн хийгдэж, төрөлт, нас баралт хийгдэж байгаа. Мэдээллийн шинэчлэлийг чанартай, богино хугацаанд хийх зайлшгүй шаардлагатай байна. Хүүхдийн мөнгөний тооцооллоос нэг ч хүүхэд орхигдохгүй.

-Есөн хувийг хассанаар сард хэдэн төгрөгийг хэмнэж, түүгээрээ юу хийх гэж байна вэ?

ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр: 2023 оны төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг халамжийн төрөл болгосон. Ковидын нөхцөл байдлын улмаас 100 мянга болгон тав дахин нэмэгдүүлсэн. Дэлхийд хүүхдийн мөнгийг нийтээр нь өгдөг, зорилтот бүлэгтээ өгдөг улсууд ч байна. Ковидын нөхцөл байдал харьцангуй гайгүй болсон тул зорилтот бүлэгтээ олгохоор болсон. Өрхийн амьжиргааг үнэлж байгаад нийт хүүхдийн 91 хувьд олгохоор болсон. Монгол Улс анх удаа төрд байгаа мэдээллийг ашигласан тохиолдол. Төрд байгаа мэдээлэл зөрүүтэй, иргэн хаягаа шилжүүлээгүй, хүн машинаа зарсан ч шилжүүлээгүй асуудлаас болж өнөөдөр ийм асуудал үүсэж байна. Иргэн, төр хоёр хамтарч мэдээллээ засварлах хэрэгтэй байна. Та үүнийг ойлгох ёстой. Төрд байгаа мэдээллээ анх удаа нэгтгэж ийм юм хийж байгаа юмаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

Хүүхэдтэй 568 өрхөөс өрхийн оноогоор нь бодоод үзэхэд 78 мянган айлын 113 мянган хүүхэд хасагдахаар байна. Жилдээ хүүхдийн мөнгөний төсөв 118 тэрбум төгрөг буурч байгаа.

-Есөн хувийг хассанаар сард хэдэн төгрөг хэмнэж байна вэ?

ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр: Жилд 118 тэрбум гэхээр сард 10 тэрбум төгрөг л болж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18